| |
Энэ өдрийн зурхай /2017.04.06/
Өнөөдөр аргын тооллын 2017 оны дөрөвдүгээр сарын 6. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн хаврын дунд харагчин туулай сарын 10.Бархасвадь гараг. Үнэг одтой, таван шар мэнгэтэй, харагчин гахай өдөр.
Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Төрөхүй
Суудал: Огторгуй
Өдрийн наран 6 цаг 22 минутад мандан, 19 цаг 28 минутад жаргана. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба нялхсын хурим хийх, сүм дуганыг сэргээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихэснэ хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Мэргэжлийн ажил хэрэг бага зэрэг зогсонги байдалд орно. Гэхдээ өнгөрсөн замаа тунгаан бодох цаашдын урагшлах үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг зохиох боломж гарна. Одоогийн нөхцөл байдалд сэтгэл дундуур байх боловч үүнтэй эвлэрэхээс өөр арга алга. Учир нь таны түншүүд танаас илүү хүчирхэг байгаа тул та заавал буулт хийж таарах нь.
ҮХЭР (4/20-5/20)
Санхүүгийн тогтвортой эх үүсвэртэй болно. Харин түүнийхээ төлөө тэмцэх хэрэгтэй. Түншээ сонгох гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурахдаа болгоомжтой бай. Үйл ажиллагааныхаа нарийн төлөвлөгөөг гаргаж, түүнээ оны эцэс хүртэл мөрд.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Алдаа эндэгдэл гарч болзошгүй өдөр. Таны үнэн эсэхэд нь эргэлзэхгүй байсан мэдээллүүд бодит байдалтай нийцэхгүй. Бүх зүйлийг нягтлан шалга. Эс тэгвээс ноцтой алдаанд хүрнэ. Хосуудын харилцаа бүтэлгүйтэж салалт гарах хандлагатай. Олонхи хүмүүс оршиж буй газрынхаа утгагүй байдлыг мэдэрнэ. Тиймээс засвар, орон сууцаа засч чимэглэх ажилд анхаарлаа чиглүүл.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Гүйцэтгэсэн ажлынхаа төлөө шагнуулж магадгүй. Ажлаасаа мөн амьдралаас ч таашаал авч сур. Уйтгар, гунигтай бүү амьдар, хэт холын ирээдүйд бүү найд. Хайртай хосуудын хоорондын үл ойлголцол нэлээн даамжрах хандлагатай байна. Үүнээсээ болж бие биенээ буруутгах болно. Таны хувийн харилцаандаа анхаарал тавьж өөрчлөлт хийхийг хүсэж байсан ч тодорхой алхам хийж чадахгүй нь бололтой.
АРСЛАН (7/23-8/22)
Тээврийн хэрэгсэл саатна. Зам дээр осол гарч болзошгүй. Та хамтрагчтайгаа хэл амаа ололцохгүй байна. Та хоёр хоёр тийшээ өөрсдийнхөө замаар явах байх. Ажил хэргийн гэрээ хэлэлцээ байгуулахад таагүй. Шинэ санаа олох талаар өрсөлдөгчид чинь танаас илүү байна.
ОХИН (8/23-9/22)
Энэ өдөр зарим хүмүүс өөрөө хайрлаж мөн бусдаар хайрлуулахыг хүснэ. Тань руу захиа бичиж, утсаар ярьцгаах болно. Өөрийн мөрөөдөл хүслийн тухай одоохондоо хэнд ч бүү ярь. Сэтгэл санааны бясалгалд тохиромжтой. Оройд та бүх амьдралаа хянаж үзэхүйц үйл явдалтай тулгарна. Өнөөдөр нээлттэй бай. Өөртөө анхаарал тавьж, найз нөхдийнхөө зүрхэнд ойр бай. Та тэдэнд тусалбал өөртөө сэтгэл хангалуун үлдэнэ.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Алба ажил эрхэлдэг хүмүүс өөрийн хүрээ бий болгоно. Хайртай хүнтэйгээ тэнд танилцана. Хэзээ ч бэлэн бай. Та бол эелдэг ялдам хүн. Сайн талаа битгий нуу. Танихгүй хүмүүстэй ширүүхэн зөрчилдөнө. Зүрх судасны өвчин тусна. Танаас аз хийморь нүүрээ бууруулахад бэлэн байна.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Бүх ажилд үр бүтээл гарна. Ямар ч ажил сайн бүтнэ. Урьд өмнөх ажлын үр дүнг үзэх цаг ирсэн. Нарийн төлөвлөгөө боловсруулж хөтөл. Сэтгэл гонсойх байдалд хүрэхгүйн тулд мөнгө болон баримт бичиг боловсруулахтай холбоотой ажилд анхаарал болгоомжтой ханд.
НУМ (11/22-12/21)
Ажил дээрээ гаргасан амжилт чинь санхүүгийн байдалд сайнаар нөлөөлж, албан тушаал дэвшихэд тусална. Аливаа асуудалд мэргэн ухаан, зөн мэдрэмжээрээ ханд. Сэтгэлийн хөдөлгөөнд бүү авт. Тооцоогүй, бодлогогүй хандлага алдагдалд хүргэнэ.
МАТАР (12/22-1/19)
Шинэ төслийн гараанд саад болох гэнэтийн нөхцөл байдал тохиолдоно. Гэрээ хэлэлцээрүүд хэт сэтгэлийн хөөрөлд автагдсан байдалд явагдахаас болгоомжил. Аль аль тал нь өөрийн байр суурин дээрээ зогсоно. Таны хачин этгээд зан ааш, харьцаанд нэмэлт хүндрэл учруулна. Биелүүлэхийг хүсээгүй амлалт бүү өг.
ХУМХ (1/20-2/18)
Энэ өдөр та гоо зүйн сонирхлын илрэлүүдэд тааламжтай хандана. Олон нийтийн цэнгээнт арга хэмжээнүүдэд оролцсоноор тэд бусдыг харж, өөрийгөө харуулж чадна. Аятайхан кино гарч байгаа газруудыг сонирхон, тоглолтууд, үзэсгэлэнд очиж үз. Гоо зүйн таашаал авч сэтгэл баясахад таны амьдралын эрч хүч нэмэгдэнэ.
ЗАГАС (2/19-3/20)
Амжилтын араас хөөцөлдөж, тэмүүлэх өдөр. Ажил хэрэгч хүмүүс бусдыг өөрийн сонирхлын төлөө ажиллуулж чадна. Тэд харилцан ашигтай наймаа, хамтын ажиллагааны замаар хүссэн үр дүндээ хүрнэ. Та аль аль талын сонирхлыг харгалзан үзэж хардаг ирээдүйтэй түнш гэдгээ бүгдэд харуулах ёстой.