|
Видео

Шинэ мэдээ

Арилжааны банкуудад албан тоот илгээлээ

 

Арилжааны банкуудад албан тоот илгээлээ

 

Монголбанкны зүгээс нийт банкуудад хандан ипотекийн зээлийн санхүүжилтийн тухай үнэн бодит мэдээллээр хангахыг хүссэн албан тоот илгээлээ.

 

Уг албан тоотод "Эдийн засгийн хүндрэлтэй байгаа өнөөгийн нөхцөл байдалд Монголбанк ипотекийн зээлийн санхүүжилтийг аль болох тасралтгүй үргэлжлүүлэх зорилгоор өөрийн эзэмшиж буй ИЗББ-ын эргэн төлөлтийн хэмжээгээр буюу 25-35 тэрбум төгрөгийн санхүүжилтийг сар бүр банкуудад олгож байгаа билээ. Тиймээс танай банк Төрөөс хэрэгжүүлж буй ипотекийн хөтөлбөрийг хэрэгжүүлэн хамтран ажиллахаар Ерөнхий гэрээнд нэгдэн орсон банкны хувьд хөтөлбөрийн хэрэгжилтийг зохистой түвшинд хангах, Засгийн газар, Монголбанкны бодлогод олон нийтийн итгэх итгэлийг сулруулахгүй байх, мэдээллийг харилцагчдад үнэн зөв хүргэх тал дээр цаашид анхааран ажиллахыг хүсье” гэв.

 

Монголбанк шинэчилсэн журмын хүрээнд ипотект зориулж, 142.3 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргаж, 2042 иргэний ипотекийн 5 болон 8 хувийн зээлийг шийдвэрлэсэн аж.

 

Б.Цэлмэг
 

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.