|
Видео

Шинэ мэдээ

Ерөнхий сайд Баянхонгор аймагт ажиллалаа

Ерөнхий сайд Баянхонгор аймагт ажиллалаа

 

Ховд, Говь-Алтай аймагт ажилласан Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын орон нутаг дахь томилолт энэ сарын 24-ний баасан гарагт Баянхонгор аймагт үргэлжиллээ. Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн тулгуур нь хөдөө аж ахуйн салбар юм. Тиймээс энэ салбартаа Засгийн газар анхаарал хандуулж, дэмжижажиллаж байгаа гэдгээ Ерөнхий сайд хонгор нутгийн иргэдтэй уулзах үеэрээхэллээ. Хөдөө аж ахуй, тэр дундаа мал аж ахуйн салбараа эдийн засгийн эргэлтэд оруулахад малаа эрүүлжүүлэх нь нэн тэргүүний зорилт болоод байна. Энэ хүрээнд ОХУ-тай хамтран ажиллахаар болсон.

 

Мөн нийт 10 сая ам.долларын үнэ бүхий трактор, техник тоног төхөөрөмжийг тариаланчдадаа бага хүүтэй зээлээр олгохоор гэрээ хийсэн. Хуурай сүү боловсруулах үйлдвэрийг олноор байгуулж дотоодынхоо хэрэгцээг хангах, улмаар экспортод гаргах зорилт тавиад байна. Ирэх сард хуурай сүүболовсруулах бичил 60 үйлдвэрийг Япон улсын дэмжлэгтэйгээр оруулж ирнэ. Мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Эдгээр ажлыг Засгийн газраас хэрэгжүүлэх"Мах, сүүний аян”-ы хүрээнд хийхээр төлөвлөсөн гэдгийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэлж байна.

 

Мөн ноос, ноолуур боловсруулах үйлдвэр байгуулах нь хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын гол бодлого байх болно гэхчлэн энэ салбарт хийхээр зорьж буй болон хэрэгжүүлж эхэлсэн зарим ажлаа Засгийн газрын тэргүүн иргэдтэй уулзах үеэрээ танилцууллаа.

 

Баянхонгор аймаг 30 гаруй мянган хүүхэдтэй. Гэтэл хүүхдийн хөгжил, хамгааллаар мэргэшсэн ажилтан хүрэлцээгүйбайна.Нийгмийн халамж, дэмжлэг шаардлагатай, хөгжлийн бэрхшээлтэй болон харж хандах хүнгүй иргэд төрийн халамжийн үйлчилгээнээс орхигдож байна.

 

Нийт хүн амын эрүүл мэнд доройтлоо, 30 ба түүнээс дээш насны иргэд ямар нэг суурь өвчлөлтөй байх нь элбэг байна.

 

Залуу малчдыг бэлтгэх, малаа эрүүлжүүлэх, бэлчээрийг усжуулах зэрэг нь тус аймгийн малчдад тулгамдсан асуудал боллоо гэдгийг иргэд хэлээд Засгийн газраас анхаарч ажиллахыг хүслээ.

 

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ сарын 25-ны бямба гаригт Өвөрхангай аймагт ажиллана гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler