|
Видео

Шинэ мэдээ

Д.Амартүвшин: Барилддаг “бандитай” битгий болз

Д.Амартүвшин: Барилддаг “бандитай” битгий болз

 

Монгол Улсын гавьяат тамирчин Д.Амартүвшин фэйсбүүк хуудасдаа бүсгүйчүүдэд зориулж нэгэн сургамжтай зүйл бичжээ. Магадгүй тэрбээр өөртөө тохиолдсон нэгэн бүсгүйд ч хандаж хаягалсан байж болох. Ямартай ч түүний бичсэнийг уншигч танаа хүргэе.

"Тэрний гар хуруу нь бүгд бэртэлтэй. Тулж, хавдаж мурийсан. Хэзээ ч урьдынх шигээ болохгүй. Гэхдээ түүний гаранд байгаа тэр гэмтлийн ард олон сар, жилийн шаргуу бэлтгэл байдаг. Улиг болсон элдэв газрын оройн хоол кинотой болзоо, түүний алтан цагийг үрнэ. Тэгсний оронд бэлтгэл хийсэн нь илүү дээр санагдана. Тэр чамтай хэтэрхий орой болтол гадуур зугаалж, хамт байж чадахгүй. Учир нь тэр их бэлтгэлийн дараа эрт унтаж, сайн амрах хэрэгтэй.

Тэр тэгэж шоу цэнгээнд хамт явж, үнэтэй ресторанд хооллож чадахгүй. Учир нь тэр ганц шөнийн үнэтэй хоол, шоу цэнгээний мөнгөөрөө хэдэн сарынхаа витаминыг авах нь илүү ашигтай гэдгийг сайн мэднэ. Чамайг өөрийг нь ойлгодог байхыг хүснэ. Тэр үргэлж маш том цүнх үүрч явдаг. Магадгүй болзоондоо ч тэр цүнхтэйгээ ирнэ. Гэхдээ тэр хийж байгаа зүйлдээ чин сэтгэлээсээ дуртай, хайртай. Түүнд маш том зорилго, хүсэл мөрөөдөл бий. Хэрвээ чи түүнийг ойлгохгүй, хүндлэхгүй байнга гомдолловол тэр чамаас явах болно” гэсэн байв.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler