|
Видео

Шинэ мэдээ

Н.Энхбаяр Монголд ирлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр шүүхээс 2.6 жилийн хорих ял авсан ч Монгол Улсын Ерөнхийлөгчийн өршөөлөөр хугацаанаасаа өмнө суллагдсан.

Тэрээр суллагдсан даруйдаа өнгөрсөн оны наймдугаар сард биеэ эмчлүүлэхээр БНСУ-ыг зорьсон юм. Нэг жил гаран БНСУ-д эмчлүүлж байгаа түүнийг намын нөхөд нь эргэж тойрдог бөгөөд эх орондоо удахгүй ирнэ гэсэн мэдээлэл хэд хэдэн удаа гарч байсан ч ирээгүй.
 
Мөн түүнийг БНСУ-аас иргэншил хүссэн гэх мэдээ энэ долоо хоногт гарч багагүй шуугиан дэгдээсэн. Түүнчлэн Н.Энхбаярыг өөрийн улсын иргэн болохыг зөвшөөрсөн гэсэн мэдээ Солонгосын зарим мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсан ч МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба энэ бүхнийг эрс үгүйсгэсэн юм.
 
Түүнийг эх оронд нь ирүүлэхгүй байх үйл ажиллагаа явуулж байна хэмээн намын нөхөд нь мэдээлж байсан ч тэрээр  өнөөдөр эх орондоо ирж байна. Сөүлээс ирэх онгоц орой 22:35-д газардлаа. Юутай ч Н.Энбаяр Монголдоо ийнхүү ирлээ.
 

unen.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler