![]() |
Видео
Шинэ мэдээ
Уурлавал элэг, бодол хэтэрвэл дэлүү, гуньж гутарвал уушиг, айж цочвол бөөр гэмтэнэ

Эртний иогийн дасгал -аар чадлыг олсон хүмүүсийн ихэнх нь тус бэлчиртээ хий бөмбөлгийг бүтээсэн гэж үздэг. Шаардлагатай үед энэхүү хий бөмбөлгөө зөв ашигласнаар юунд ч автагддаггүй буюу бүхнийг ялж чадцаг гэсэн түүхэн уламжлал бий. Бас нэгэн сэтгэл засах арга бол эрх тоолох. Бурхны сургаалд эрх тоолох нь сэтгэлийг зөөлрүүлэх, засахын нэгэн сайн арга. Ер нь хүн ертөнцийн хэрэгтэй, хэрэггүй зүйлд энерги, сэтгэлээ самууруулж байснаас нэгэн зүйл дээр төвлөрүүлэн сурах нь юу юунаас чухал юм шиг санагдана.
Эртний Хятад эмнэлгийн "Дотор өвчний судар”- т уурлаваас элэг гэмтэнэ, бодол санаа хэтэрвээс дэлүү гэмтэнэ, гуньж гутарваас уушиг гэмтэнэ, айж цочвоос бөөр гэмтэнэ гэж бичсэн байдаг. Сүүлийн жилүүдэд анагаах ухаан хөдөлгөөний дүнд сэтгэцийн сургуулилтыг хийж амжилт олж байгаа нь бие, сэтгэл хоёр нягт холбоотой гэдгийг баталж байна. Нийгмийн хөгжлийг даган хүмүүс чөлөөт цагаараа хөдөлгөөний арга барилаар биеэ чийрэгжүүлж, биеийн тамирын уралдаан тэмцээнийг сонирхож хүүхэд залуус нийгэмд идэвхтэй оролцож ямар нэгэн төрлийн спорт -оор хичээллэж байгаа нь сайшаалтай.
Хүмүүс биеэ чийрэгжүүлэхийн тулд дасгал хөдөлгөөнд идэвхтэй оролцох нь эрүүл байхын үндэс юм.
Эх сурвалж: Бямбын Намтай Эрүүл амьдарч урт наслахын гайхамшиг УБ хот 2006 он
