| |
Видео
Шинэ мэдээ
Тэтгэврийг жилд нэг удаа урьдчилан олгоно
Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын тушаалаар "Тэтгэвэр урьдчилан олгох журам” батлагджээ. Журамд зааснаар нийгмийн болон эрүүл мэндийн хэрэгцээ, шаардлагыг нь хангахад дэмжлэг үзүүлэх зорилготой бөгөөд иргэдийн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж эхэлсэн байна.
Тэтгэвэр урьдчилан авах талаар хүсэлт гаргасан иргэний тэтгэврийг хамтран ажиллах гэрээ бүхий банкаар дамжуулан жилд нэг удаа урьдчилан олгох бөгөөд тухайн тэтгэвэр авагчийн гурав хүртэлх сарын тэтгэврийн 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээс хэтрэхгүй байхаар журамд заасан байна. Мөн тэтгэвэр авагч тэтгэвэр барьцаалсан зээлгүй байх ба хүсэлтээ харьяа Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст/байцаагч/т өөрийн биеэр гаргах боломжтой.
Харин банк урьдчилан тэтгэврээ авагчийн тэтгэврийг урьдчилан олгохдоо хүү, шимтгэл тооцохгүй бөгөөд итгэмжлэл бүхий иргэнд тэтгэврийг урьдчилан олгохгүй юм.