|
Видео

Шинэ мэдээ

Нугарах гээд... /хөгтэй дурсамж/

 

Гүй ээ би багадаа... Заа даа 5-р ангид дөнгөж л ороод байсан юмдаг уу даа. Нэгэн удаа хичээлээсээ тараад гэртээ ирсэн чинь охин дүү гадаа тоглож байна. Би ч шууд л гэртээ ороод боорцог цайхан эргүүлж байтал зурагтаар уран нугараачид гарч байхын. Хараад байсан би ч бас нугарчихмаар санагдаад явчихлаа Тэгэхээр нь гэртээ ганцаараа байсныг хэлэх үү. Гаднаас хүн ороод ирж магадгүй гээд хаалгаа дангинтал түгжиж аваад муу гэрийнхээ голд байх явган ширээн дээр гарч байгаад л нугарлаа даа. Нугарах юу байхав хэд гэдийж хотойж үзээд ер гавих шинжгүй. Тэгэхээр нь хөлөө жийж сууж байгаад өрөөснийг нь татаад үзлээ. Гүй ээ тэгсэн хөл маань духнаас нэлээн дээр гараад ирлээ шүү. Жаахан амьсгаа дарж байгаад ганц хүчтэй түлхчихвэл толгой дээгүүр даваад шилэн хүзүүн дээр гараад ирэх юм шиг санагдаад байхаар нь жаахан амарч байгаад л явуулчихлаа даа Тэгсэн "түг" гээд л хүзүүн дээр тэвхэдчихлээ. Гэтэл ер нь эвгүйтэх шинж ороод явчихаж байгаа юм чинь. Хөлөө мултлах гэхээр гар хүрэхгүй юм. Тэгэхээр нь хажуу тийшээ унаад мулталчихая гээд хажуулдах гэсэн яаж ч оролдоод унадаггүй юм даа. Хүн яг хөлөө тэвхдээд хонгоныхоо ясан дээр суучихаар харин ч нэг хаашаа ч унадаггүй юм билээ дээ. Дороос хатуу ширээ нухаад хонгоны яс өвдөж байгаа гэж жигтэйхэн, дээр нь амьсгаа давчдаад, нурууны үе ч мултрах нээ мултрах нь Өшөө илүү дутуу хөдөлгөөн хийвэл амь тасарч ч магадгүй янзтай болоод явчихаж байгаа юм чинь.. Гүй ээ тэгээд үхэлтэй биш гэрийн гадаа тоглож байгаа дүүгээ дуудаж салгуулах гэсэн дуу ч гардаггүй. Арай ядан чимээлсэн чинь ашгүй дүү сонсчих шиг болоод орж ирэх маягтай хөлийн чимээ гарлаа шүү Гэтэл би гэж нэг тэнэг юм. Үүдээ түгжчихсэн байдаг. Дүү маань хаалга оролдоод зогсоод байхым. Би ч энд тэсэхээ байгаад амь тавихнээ. Гэсэн яаж санасан юм байгаам хөөрхий. Дүү маань гэр дээрээ гараад тооноор орж ирэх янзтай болоод явчихлаа даа. Ашгүй дээ гэсэн юм бодогдовч бас түргэлээсэй гэж адгаж байгаа гэж юухэв. Гэсэн өнөө муу цус чинь тооноор намайг харангуутаа шоолж инээгээд эвхэрч унах нээ. Байн байн харан харан хөхөрч унаад байх юм. Түргэхэн орж ирээд салгаад өгөөсэй гээд хий дэмий л дотроо санахаас ямар дуугарч чадах юм биш Хамаг л арга тасарсан хүний дүрээр нүдээрээ аврал гуйлаа... Гэтэл нүд харанхуйлаад л... чих шуугиад л... орчлонгоос тасарчих шиг болоод нэг ухаан орсон чинь би баруун орон дээрээ хэвтчихсэн түргэн тусламжийн эмч, ээжтэй ярилцаад зогсож байж билээ. Багын явдал дөө хэхэхэ

Батболд.Х

https://www.facebook.com/photo.php?fbid=1927812504155035&set=a.1377979949138296.1073741828.100007789115282&type=3&theater

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
  • fannoft

  • 2024-11-15
  • <a href=https://fastpriligy.top/>where can i buy priligy</a> Glucocorticoids also stimulate the lipocortin 1 escaping to the extracellular space, where it binds to the leukocyte membrane receptors and inhibits various inflammatory events epithelial adhesion, emigration, chemotaxis, phagocytosis, respiratory burst and the release of various inflammatory mediators lysosomal enzymes, cytokines, tissue plasminogen activator, chemokines etc
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler