| |
Видео
Шинэ мэдээ
УИХ-ЫН ДАРГА ЗАХИРАМЖ ГАРГААГҮЙ БАЙНА
Монгол Улс ОУВС-ын "Өргөтгөсөн хөтөлбөр"-т хамрагдахаар болсон. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд тус сангаас хэд хэдэн шаардлагыг тавьж байгаа. Энэ дагуу УИХ-ын ээлжит бус чуулганыг ирэх долоо хоногт хуралдуулах чиг барьж байгаа тухай эх сурвалж мэдэгдэж байна. Гэвч УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөл хуралдаж, ээлжит бус чуулган хуралдах эсэх асуудлаар тов гаргаагүй байна.
Учир нь УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн хуралдаанаар ээлжит бус чуулганыг хэдий хугацаанд хуралдуулах талаар хэлэлцэх ёстой юм. Үүний дараа УИХ-ын дарга захирамж гаргаж, ээлжит бус чуулганы товыг зарлана.