|
Видео

Шинэ мэдээ

4-09-2024, 18:10

Эмэгтэйчүүдийн баяраар бүх нийтээр амарна

Айлчлан ирж буй гуравдугаар сард дэлхий нийтийн хэмжээнд болон улс даяар тэмдэглэдэг баярын болон тэмдэглэлт өдрүүд цөөнгүй. Тэдгээрийн дотроос Нийтээр тэмдэгл эх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд заасны дагуу бүх нийтээрээ тэмдэглэн амардаг ганц өдөр нь Олон улсын эмэгтэйчүүдийн баяр юм. Гуравдугаар сарын 8-ны өдрийн энэхүү баярыг монголчууд бид "Март” хэмээн нэрлэх нь бий. Мартаар бүх нийтээрээ амарна. Энэ жилийн Мартын 8-ны өдөр лхагва гаригт тохиож байгаа юм.

Түүнчлэн гуравдугаар сарын эхний өдөр Монгол Ардын намын "төрсөн өдөр” бөгөөд энэхүү өдрийг  Эх орончдын өдөр хэмээн нэрийдэх болсон. Монголын казах үндэстнүүдийн уламжлалт баяр Наурыз болоод Монгол хүн сансарт ниссэний баярын өдөр нэг өдөр тохиодог онцлогтой.

ГУРАВДУГААР САРЫН ТЭМДЭГЛЭЛТ ӨДРҮҮД:

03.01 Эх орончдын өдөр
03.06 Хэвлэл, мэдээллийн ажилтны өдөр
03.08 Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр
03.18 Зэвсэгт хүчний өдөр
03.22 Наурызын баярын өдөр
03.22 Монгол хүн сансарт ниссэний баярын өдөр
03.23 Усны өдөр
03.27 Олон улсын театрын өдөр
03.30 Дэлхийн эмч нарын өдөр тохиох юм.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler