|
Видео

Шинэ мэдээ

"Galaxy S8"-ыг ирэх сарын сүүлчээр худалдаанд гаргана

"Galaxy S8"-ыг ирэх сарын сүүлчээр худалдаанд гарганаЭэлжит шинэ бүтээгдэхүүн болох "Galaxy S8” ухаалаг гар утсаа ирэх сарын 29-нд худалдаанд гаргана гэж Өмнөд Солонгосын "Samsung Electronics” корпораци мэдэгдлээ.

Испанийн Барселона хотноо болж байгаа "Mobile World Congress” яармаг худалдааны үеэр тус компани энэ тухай мэдэгдсэн байна.

Сүүлийн жилүүдэд "Samsung Electronics” корпораци тус яармаг худалдааны үеэр шиэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулах болсон юм.

Батарей нь хэт халан дэлбэрсний улмаас "Galaxy Note 7” ухаалаг гар утсаа өнгөрсөн оны 10 дугаар сард тус компани  дотоод, гадаадын зах зээлээс эргүүлэн татаж, уг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхээ бүрмөсөн зогсоосон билээ.

Үүний улмаас хэрэглэгчдийнхээ итгэлийг алдаж, 5.3 тэрбум долларын алдагдал амсч, ухаалаг гар утасны борлуулалтаараа Америкийн "Apple” компанийн ард бичигдэх болсон юм.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler