| |
Видео
Шинэ мэдээ
Нара: Уламжилж үйлддэг зан үйл өвлөж авах үнэт зүйлсээ тээгээд явах нь дээр болов уу
Дуучин Нара цагаан сарын тухай үзэл бодлоо хуваалцжээ. Тэрбээр
"Цагаан сар цагаан бодол
Хаврын тэргүүн сарын шинийн нэгний билэгт сайн өдөр ойртcоор... Хахир хүйтэн өвлийг зон олноороо зоо тэнэгэр давсаны баярыг нижгэр тэмдэглэх нь зүйн хэрэг. Харин зам мөрөө гаргаж засал ном хийлгээд ч яахын, англи америкчууд тийм зүйлгүйгээр болоод байна гэх явган яриа чих дэлсээд хэдэн үг хэлхэхээр шийдлээ. Монголын ард түмэн бид бэлгэдэлтэй яриа бодолтой, бэлгэшээн ерөөх сэтгэлтэй уудам дотортой, уужуу ухаантай хүмүүс. Зам мөрөө гаргаж засал ном уншуулах нь ирж буй жилийг бэлгэшээн өөдтэй сайхныг бодож өөрийгөө цэнэх нэгэн зан үйл болов уу гэж боддог юм. Бусад үндэстэн өөрийн жаягаар, өөрийн шашнаар өөрсдийн уламжлалт зан үйлээ хийдэг л байх. Бид ч бас эцэг өвгөдийн зан мөрөөр зүг чигээ хийх нь буруу биш.
Алсуураа өөртөө муу санадаг хүн байдаггүйн адил өөдлөн дэвжих хүсэлдээ автаж яваа хүмүүсийг мухар сүсэг, мунхруулга хоёроор тархийг нь угааж таван төгрөгийг нь мулзалдаг нь ч байна. Зам мөрийг нь засаад заяа тавилангийг нь зөөллөөд өөдлөн дэвжихийн ерөөл айлддаг өгөөмөр лам хувраг ч байна.
Тэр болгон дээр зам мөрөө гаргах нь зөв буруу гэхээс илүүтэйгээр уламжилж үйлддэг зан үйл өвлөж авах үнэт зүйлсээ тээгээд явах нь л дээр болов уу. Хүн өссөн гэрээ овоохой гэдэггүй өвгөдийнхөө ёсыг муухай гэдэггүй. Хоолоо идэж өссөн тогоогоо хог гэж тээршаадаггүй. Шүтдэг шүтдэгтээ үнэнч байя, уламжлал ёсоо хүндэтгэе. Харин шашин ёс аливаа зан үйл нь бусдад саад төвөггүй үйлдэгддэг байвал (машин дээр дээж өргөх гэх мэт)... Эцэст нь энэ хорвоод ирэхэд угтаж авсан шашнаараа энэ хорвоогоос явахдаа үдүүлдэг нь бидний жам юм даа.
Тавтай сайхан шинэлээрэй" гэжээ.
Эх сурвалж http://www.info.mn