|
Видео

Шинэ мэдээ

Пакистаны шүүх рүү дайрсан амиа золиослогчдыг устгажээ

Пакистаны шүүх рүү дайрсан амиа золиослогчдыг устгажээ

 

Өнөө өглөө Пакистаны баруун хойд нутгийн Хайбер Пахтунхва мужийн шүүхийн байрны орчимд амиа золиослогчид дэлбэрэлт үйлдсэний улмаас наад зах нь нэг хуульч амь үрэгдэж, хэд хэдэн хүн шархадсан тухай албаны хүмүүс мэдэгдлээ.

Чарсадда хотын Чарсадда дүүрэг дэх шүүх рүү нэвтрэхийг завдах үед нь амиа золиослогч гурван этгээдийг устгажээ.

Пакистанд босогчдын бүлэглэлүүд халдлага үйлдэх нь нэмэгдэж байгаа бөгөөд сүүлийн өдрүүдэд л гэхэд 100 гаруй хүний аминд хүрсэн халдлагууд болжээ. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагийн орой  тус улсын Синдх мужид лалын шашны суфи урсгалын сүмд хүмүүс мөргөл үйлдэж байх үеэр нэгэн этгээд амиа золиослон дэлбэрэлт үйлдсэний улмаас наад зах нь 80 хүн амиа алдсан юм. Уг халдлагын хариуцлагыг "Лалын улс” бүлэглэл өөртөө хүлээсэн билээ. Тус бүлэглэл мэдэгдэхдээ "Пакистаны хүчнийхэн манай 100 дайчныг хөнөөсний хариуд бид энэ халдлагыг үйлдсэн” гэсэн юм.

Г.Доржханд

Эх сурвалж: Монцамэ

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler