|
Видео

Шинэ мэдээ

Энэ өдрийн зурхай /2017.02.10/

Энэ өдрийн зурхай /2017.02.10/

 

Өнөөдөр аргын тооллын 2017 оны хоёрдугаар сарын 10. Баасан гараг. Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн өвлийн адаг цагаагчин үхэр сарын 14. Сугар гараг. Зургаан цагаан мэнгэтэй, Үнэг одтой, шар луу өдөр.

Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Нэр өнгө
Суудал: Ус

Өдрийн наран 7 цаг 56 минутад мандан, 18 цаг 08 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дарханы үйлд сайн.

Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Сар хиртэнэ. Баруун аймгуудаар тодорхой харагдна. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.   

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Ашигтай наймаа, оновчтой хөрөнгө оруулалтаас ашиг олох өдөр. Хэдийгээр эрсдэл их байгаа ч зөвхөн сайн сайхныг бодож, хувь заяагаа зоригтой угт. Хямрал тулгарсан үед ч сайн талууд үүсдэгийг тооцоол. Аливаа мууг дагаж нөгөө талд нь өөр сайнаар эргүүлж болох нөхцөл үүсдэгийг сана.


ҮХЭР (4/20-5/20)

Таагүй байдалд бэлэн байх өдөр. Өнөөдөр та мөнгө олох боломжтой болох боловч мөнгөө ямар нэг хэрэгцээгүй зүйлд зарцуулна. Эсвэл ямар нэг зайлшгүй төлбөрөө төлнө. Хуучин өр танд төвөг удсаар байна. Хямралын таагүй хандлагууд хүчээ авч ирэх өдрүүд ч үргэлжилсээр байна.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Шийдэмгий байх өдөр.Таны мөнгө хүрэлцэхгүй ч гэсэн та шинэ ажилдаа зоригтой оролцох хэрэгтэй. Үүнд таны найзууд тус болно. Та хэвийн ажил хэргээ мартаж ер бусын хэрээс хэтэрсэн зүйл хийх санаа төрнө. Хэт сэтгэлийн хөөрөлд автаж хэрэггүй. Бодит ажил хэрэгт зоригтой шийдэмгий бай.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Ажиллах, санаачлага гаргахад таатай өдөр. Эрч хүч ихтэй байна. Нэгэн зэрэг хэд хэдэн чиглэлээр санаачлагатай ажиллана. Сэтгэл зүйгээ сайн удирд. Зөвхөн хэн нэгэнд баялаг бүтээхэд нь туслаж ажиллах биш өөрөө өөртөө сайн сайхан үнэт зүйл бүтээхийн төлөө ажилла.


АРСЛАН (7/23-8/22)   

Хуучны ёс заншлыг дагах өдөр. Удаан хугацаанд уламжлал болсон ёс заншлыг та дагахаас аргагүй болж, энэ нь нэг талаар танд төвөг удна. Цаашид амьдралд чинь дарамт болох их хэмжээний мөнгөө мөрийтэй тоглоомонд алдаж болзошгүй. Сэжиг бүхий хүмүүстэй харьцах, хууртахаас зайлсхий. Тэвчээртэй байж, хүнээс мөнгө зээлэхээс татгалз.


ОХИН (8/23-9/22)

Таагүй явдал, ажлын сорилт туршилтаас сургамж авах өдөр. Өдрийн эхний хагасд сөрөг хандлага, таагүй явдал сэтгэлийн хямралыг бий болгож, таны эрч хүчийг шавхана. Таагүй зүйлийг биеэрээ дамжуулж муу энерги хуримтлуулснаас зүгээр хаяад зугт. Тэр бүхнийг зохицуулах гэвэл таны сүлд хийморь уруудаж доройтох болно.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Сайн муу зэрэгцэх өдөр. Өдрийн эхний хагасд өмнөх эерэг хандлагууд хадгалагдах боловч сүүлийн хагасаас бие тавгүйрхэж, ажлын үр дүнд муугаар нөлөөлнө. Өглөө сэтгэл санаа сайхан болгох аятайхан мэдээ сонсоно. Ажлын хэлхээ холбоо сайн байна. Үдээс хойш муу санаатнуудын хов живнээс үүссэн хор хөнөөл ирж болзошгүй.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Харилцан ойлголцох, нийтэч байх өдөр. Удирдлага эсвэл ажилтнуудтайгаа хэл амаа ололцоход таатай байна. Танд хамтрагчаас мөнгө олох санал тавина. Эрсдэл, олох ашгийг талаар сайн судалгаа хийж, зөв сонговол ашиг олох магадлалтай. Удаан хуримтлагдсан чухал асуудлыг шийдэхэд таатай үе.


НУМ (11/22-12/21)

Өнөөдөр ажил хэрэгч хүмүүсийн гол анхаарлыг худалдаа арилжаа татна. Янз бүрийн үйлдвэрлэл, үйлчилгээний бизнест ч амжилттай оролцоно. Үүргээ ухамсарла. Олны нөөц бололцоо хязгааргүй гэдэгт найд. Төлөвлөсөн ажлаа илүү цагаар ажиллаж дуусгах нь дараагийн алхам хийхэд их нэмэр болно.


МАТАР (12/22-1/19)

Эртний найз, танилаасаа холбоо тогтоох мэдээ дуулна. Мөд болох баярын өдрүүдэд ойрд уулзаагүй хүнтэйгээ учирах эхлэл тавигдана. Хэрэв та хувийнхаа амьдралыг илүү чухалчилдаг бол ухаалаг, даруу төлөв байсан нь дээр. Хүнийг болон нөхцөл байдлыг байгаагаас нь хэт сайхан болгох гэсний хэрэггүй. Өөрийгөө ч хэт дөвийлгөх хэрэггүй.


ХУМХ (1/20-2/18)

Үзэл бодлоо хөгжүүлж, ертөнцийг үзэх үзлээ бэхжүүлэх өдөр. Оюун ухааны чадвар нэмэгдэнэ. Танин мэдэх их хүсэл төрнө. Мөнгө хөрөнгөөс өөр үнэт зүйл байдгийг ухаарна. Дэлхий ертөнцийн ирээдүйд санаа зовно. Материаллаг байдлаа дээшлүүлэх чухал ч бас оюун ухаанаа цэгцэлж сэтгэлийн хир буртгаа цэвэрлэж гэгээрэх гайхалтай мэдрэмжийг амсах боломж танд байна.


ЗАГАС (2/19-3/20)

Үүрэг даалгавараа биелүүлэх өдөр. Ажил хэргийн болон гэр бүлийн үүрэг даалгаваруудыг биелуүлж амжуулах хэрэгтэй болно. Зайлшгүй бүгдийг нь хийх хэрэгтэй мэт санагдсан ч дараалалд оруулж эмх цэгцтэй ажиллах хэрэгтэй. Тэгэхгүй бол их ачааллаас болж ядарч ихээхэн уур уцаартай болно. Өнөөдөр ямар ч хэрүүл маргаанд оролцох хэрэггүй, учир нь бүх зүйл танд ашиггүйгээр шийдэгдэнэ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler