|
Видео

Шинэ мэдээ

Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний үнэ бага зэрэг нэмэгджээ

Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний үнэ бага зэрэг нэмэгджээ Үндэсний статистикийн хорооноос хүнсний гол нэрийн барааны үнийн судалгааг гаргажээ. Энэ сарын 1-ний байдлаар гол нэрийн барааны үнийг өмнөх 7 хоногтой харьцуулахад 0.7 хувиар өсчээ.

Махны дундаж үнэ: Хонины ястай махны үнэ өмнөх сараас 2.2 хувь, үхрийн ястай махны үнэ 2.9 хувь, үхрийн цул махны үнэ 1.5 хувиар өсч, адууны ястай махны үнэ 0.4 хувиар буурсан бол, ямааны ястай махны үнэ өөрчлөлтгүй байна. Өмнөх 7 хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 1.8 хувь, үхрийн ястай махны үнэ 1.1 хувиар өссөн бол, бусад махны үнэ өөрчлөлтгүй байв. 1 кг хонины /ястай/ мах дунджаар 5775 төгрөг, үхрийн /ястай/ мах 6975 төгрөг, үхрийн цул мах 8355 төгрөг, адууны /ястай/  мах 4625 төгрөг, ямааны /ястай/  мах 4300 төгрөгийн үнэтэй байв.

Гурилын үнэ: Гурилын үнийг өмнөх сартай харьцуулахад задгай 1-р зэргийн гурилын үнэ 0.3 хувиар буурч, бусад гурилын үнэ өөрчлөлтгүй байна.

Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: Өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад хүрэн манжингийн үнэ 7.4 хувь, луувангийн үнэ 2.1 хувиар өсч, төмсний үнэ 0.2 хувь, байцааны үнэ 10.7 хувиар буурсан бол, сонгины үнэ өөрчлөлтгүй байна. Өмнөх 7 хоногийн үнэтэй харьцуулахад байцааны үнэ 9.4 хувиар буурч, бусад хүнсний ногооны үнэ өөрчлөлтгүй байв.

Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: Сүүний үнийг өмнөх сартай харьцуулахад савласан /1 литрийн/ сүүний үнэ 0.9 хувь, "Элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 8.8 хувь, задгай сүүний үнэ 1.5 хувиар өсчээ. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад савласан /1 литрийн/ сүүний үнэ 0.9 хувь, "Элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 3.4 хувиар өсч, задгай сүүний үнэ өөрчлөлтгүй байна. Өндөгний үнэ өмнөх сартай болон өмнөх 7 хоногтой харьцуулахад 5.5 хувиар өсчээ. Ургамлын тосны үнэ өмнөх сартай болон өмнөх 7 хоногтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Цөцгийн тосны үнэ өмнөх сараас болон өмнөх 7 хоногоос өөрчлөлтгүй байв.
Эх сурвалж www.wikimon.mn 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler