|
Видео

Шинэ мэдээ

МоАХ-аас ганц сайд л бууриа сахиж үлдэж магадгүй

 

Н.Алтанхуягийн Засгийн газар анх эмхлэгдэн байгуулагдахад МоАХ-ноос гурван хүн сайдаар томилогдож байв. ССАЖ-ын сайдаар Ц.Оюунгэрэл, Гадаад харилцааны сайдаар Л.Болд, Зам, тээврийн сайдаар А.Гансүх нар. Гэтэл замын дундаас Ц.Оюунгэрэл, Л.Болд нар өөрсдийн сонголтыг хийж, МоАХ-ны хаалгыг саван одсон. Өөрөөр хэлбэл, том хүмүүсийн нөөлөгт орохоор урвасан хэрэг. Номер нэг, хоёрын онгорхой хаалгаар "Ах аа, намайг бодоорой” гэдэг шиг л яваад орчихсон. Харин МоАХ-ноос А.Гансүх л фракцидаа үнэнч үлдсэн.

Өнөөдөр Засгийн газрын тэргүүн танхимаа шинэчлэх нэрээр өөрийнхөө танхимынхаа зарим сайдаас "шүд сугалах” маягаар салах гэж байна. УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийн оруулж ирсэн бүтцийг дэмжсэн болохоор одоо нэгдэх яамдын сайдаар хэнийг үлдээх, хэнийг явуулахаа тохирох үлдлээ. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар МоАХ-ны цорын ганц сай А.Гансүхийг яаманд нь үлдээж, МоАХ-ын "урвасан хулгай” Ц.Оюунгэрэл, Л.Болд нар өөр өөрсдийн гэх фракцид харьяалагдахаар болсон сурагтай. Эс бөгөөс МоАХ энэ засагт ганц ч суудалгүй үлдэх нь ээ.

М.Нандин

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler