|
Видео

Шинэ мэдээ

Хямдралтай үзэсгэлэн худалдаа, гэхдээ "үнэтэй"

Хямдралтай үзэсгэлэн худалдаа, гэхдээ "үнэтэй"

 

Хэвийн боов, ууц, хадаг яндар, овоо, тахилга яривал хүн бүрийн санаанд Цагаан сарын дүр төрх бууна. Шинэ жилийн баяр дуусав уу үгүй юү Цагаан сарыг угтсан уур амьсгал орно. Идээ, будаа, ирсэн зочинд өгөх бэлэг гээд багагүй хугацааг Цагаан сард зарцуулна. Тиймээс одооноос ууц, ул боов, бэлгэнд өгөх зүйлээ хямдхан шиг авахыг хүссэн иргэд цөөнгүй бий. Үүнтэй холбоотойгоор Мишээл экспод Цагаан сарын үзэсгэшн худалдаа болж, хөл хөдөлгөөн ихтэй байна. Тус үзэсгэлэн өчигдрийг хүртэл үргэлжлэх байсан ч 31 -нийг дуусгал хойшлогдсон нь энэ. Үндэсний үйлдвэрлэгч гэхээс илүү импортоор оруулж ирсэн бараа бүтээгдэхүүн цөөнгүй байв. Нэг авууштай зүйл нь үндэсний үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүнээ бэлгэнд өгөх сав, баглаа боодолд нь ихээхэн анхаарал хандуулах болсныг тус үзэсгэлэнгээс харж болно. Тухайлбал, оймс, бээлийг брэндийнхээ нэртэй цаасан уутанд хийж, гоо сайхны бүтээгдэхүүнийг ч бэлгэнд өгөхөд аятайхан харагдах талаас нь анхаарчээ. Мөн гоё, ганган савтай архины оронд өгч болох шилтэй чацарганы шүүс ч байна. Зарим иргэд "Энэ чацарганы шүүс градустай юу” гэж асууна. Аливаа үзэсгэлэн худалдаагаар шинээр гарч ирж буй үндэсний үйлдвэрлэгч үйлчлүүлэгчтэй болох, өөрийгөө таниулах зорилгоор оролцдог ч зарим нь лангууныхаа мөнгийг төлсөн л бол чанартай, чанаргүй ямар ч хамаагүй бараа, бүтээгдэхүүн худалдаж байв. Хэвийн боов төрөл төрлөөрөө 2300-аас дээш үнэтэй байв. Зарим ноолууран хувцас тэр дундаа оймс, бээлий зэрэг жижиглэнгийн бүтээгдэхүүний үнэ нэрийн дэдгүүрээр зардгаасаа ч үнэтэй байна. Үүнээс харахад зарим нь үзэсгэлэн худалдаа нэрийн дор барааныхаа үнийг эсэргээр нь нэмж худалддаг аж. Мишээл экспогийн гадна талбайд Архангайн ааруул, өрөм, Хөвсгөлийн Цагаан засаг, Увсын чацаргана гээд төрөл бүрийн цагаан идээ, жимс жимсгэнэ худалдаж байна. Чипсэн, хорхой ааруул, нэрстэй хольж хийсэнхэвийн ааруул нэг кг нь10 мянгаас дээшээ үнэтэй байв


Ц.Баасансүрэн /ЗГМ/

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler