|
Видео

Шинэ мэдээ

26-01-2025, 22:32

“Бридж” Д.Ганхуяг аварга Б.Бат-Эрдэнэд хэдийг өгсөн бэ?

“Бридж” Д.Ганхуяг аварга Б.Бат-Эрдэнэд хэдийг өгсөн бэ?

 

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд, дархан аварга Б.Бат-Эрдэнэ SUZUKI JIMMY аватомашин хөлөглөдөг болоод хоёр ч жил болж байна. Овор хэмжээ бага, эдийн засагт хэмнэлттэй уг машиныг анх унахад нь олон нийт янз бүрээр л хүлээн авч байв. Хүмүүсийн анхаарлыг татах гэж ингэлээ, PR хийлээ гэцгээж байсан. Бас "...Яагаад болохгүй гэж” гэх хүмүүс ч байв. Гэхдээ энэ машин гайгүй сайн багтаамжтай юм шиг байгаа юм. Дархан аварга Г.Өсөхбаяр хажууд нь суучихсан, хоёулаа нэг их чихцэлдсэн шинжгүй явж байсан зураг нь сошиалаар гарч байсан.

Юутай ч Б.Бат-Эрдэнэ аварга энэ машиныг унаад хоёр жил болчихож. Харин түүнийг ийм сонголт хийснээс хойш хотын гудамжаар давхих SUZUKI JIMMY машины тоо өсссөн байх. Тэгэхээр аварга ийм машины рекламыг хийчихсэн болж таарч байгаа юм.

Японы SUZUKI автомашиныг "Бридж” групп оруулж ирдэг. УИХ-ын гишүүн асан Д.Ганхуягийн компани л даа. Тэгэхээр Д.Ганхуяг нэгэн цагт "нэг анги”-д сууж байсан Б.Бат-Эрдэнэ аваргад талархлаа илэрхийлсэн байж таарна. Харин хэдийг өгөө бол?


Б.ДАМДИН /ЗУУНЫ МЭДЭЭ/

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler