|
Видео

Шинэ мэдээ

Хятадуудад барьцаалагдсан гэж цагдаагийнхныг хуурчээ

Хятадуудад барьцаалагдсан гэж цагдаагийнхныг хуурчээ Бусдад барьцаалагдан эрүүл мэн­дээрээ хохирох нь гэсэн ноцтой гэмт хэргийн шинжтэй дуудлага өнгөрсөн амралтын өдөр цагдаагийнханд иржээ. Сүхбаатар дүүргийн харьяат 21 настай Н гэх эмэгтэй ар гэрийнхэндээ хүмүүст барьцаалагдчихсан байгаа тухай мессэж ирүүлсэн байна.

Ар гэрийнхэн нь  тэр даруй цагдаад хандсанаар Зохион бай­гуу­лалттай гэмт хэрэгтэй тэмцэх газраас өнгөрсөн амралтын өдрүүдэд эрэн сур­валж­лах ажиллагаа зохион бай­гуулжээ.

Барь­цаалагдсан гэх бүсгүй "Хүмүүст барьцаалагдчихлаа. Надтай хамт тав, зургаан охин байна. Биднийг хятадуудад зарах гэж байна” гэсэн утгатай мессэжийг явуулсан байжээ.

Гэвч энэ нь түүний ар гэрийнхнээ хуурах зорилгоор бичсэн мессэж байсныг тогтоожээ. Цагдаагийн байгууллагад гэмт хэргийн тухай худал мэдээлэл өгсөн үйлдэлд нь түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Б.Заяа

Эх сурвалж:

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler