![]() |
Видео
Шинэ мэдээ
З.Баянсэлэнгэ гудамжны тэмцэлдээ оржээ

Энэ үеэр УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ "Сонгуулиар МАН-ыг ялахад бид луйвар гэж бодсон. Гэхдээ ард түмний сонголтыг хүндэтгэж, хүлээн зөвшөөрсөн. Харин өнөөдөр МАН-ынхан луйвар гэсэн бидний эргэлзээг баталж байна. Сонгинохайрхан дүүрэг 32 хороотой. Бүх хорооны иргэдийн нийтийн хурлыг хууль бусаар явуулж, Засаг даргы сонгож байна. Тухайн хорооны иргэд биш ТҮК-ийн ажилчдыг цас цэвэрлүүлэх нэрээр авчирч, хуралд оролцууллаа. Цагдаагаар хамгаалуулж, үүрээр хуралдаж, Засаг даргыг сонгож байна. Засаг дарга болох гэж байгаа хүний ах дүүсийг шилжүүлж авчирсан байна. Нөгөө царцааны нүүдэл одоо ч хороон дээр явагдаж байна. Ингэж хорооны Засаг даргыг авахын тулд улайрч байна. Бид шударга үнэний төлөө зогсоно. Ийм хууль бус үйлдлээ үргэлжлүүлсээр байвал бид цаашид тэмцэнэ” гэв.
Сонгинохайрхан дүүргийн ИТХ-аас өнгөрсөн баасан гаригт чиглэл өгч, хороодын иргэдийн нийтийн хурлыг хуралдуулж, гурван хоногийн хугацаанд хороодын Засаг дарга нарыг сонгох чиглэлийг өгсөн аж. Одоогоор 29 хорооны Засаг даргыг сонгожээ. Гэвч хууль бус учраас бүх хорооны иргэдийн нийтийн хурлыг дахин хуралдуулах шаардлага тавиад байгаа аж.
zuv.mn
