| |
Видео
Шинэ мэдээ
Цэнхэр үст Цэрэн С.Баярцогтын мартсан сая ам.долларын эрлээ үргэлжлүүлж байна
Цахим ертөнцөд цэнхэр үст Цэрэн хэмээгддэг Э.Цэрэндолгор Швейцарь дахь оффшорчдын Монголоос "хулгайлж" хадгалуулсан их мөнгийг олох их аянд мордоод байгаа билээ. Тэрбээр "Монголын улстөрч, тухайлбал 1992 оноос улс төрд 23 насандаа орсон С.Баярцогт Швейцарь улсын банкинд нэг сая доллар мартсан асуудал 2013 онд яригдаж байв. Монголын байгаль орчных төлөөх хуульчдын холбоо энэ хэргийн араас тасралтгүй заргалдаж Монголдоо бүх шатны хууль хүчний байгууллагад шалгуулахаар хандаад ямар ч үр дүнд хүрэлгүй хэргүүд хаагдсан байдаг.
Ингээд Швейцарийн Зохион байгуулалттай гэмт хэргийн ажиглагчид нэртэй олон улсын байгууллагатай холбогдон тэднээр дамжуулан хуулийн фирмтэй ажиллаж эхэлсэн. Швейцарьт албан ёсоор С.Баярцогтын эсрэг хэрэг прокурор дээр үүссэн ба түүний гурван найз буюу данс хамтран эзэмшдэг хүмүүсийг илчлэх, энэ мөнгө Монгол Улсын газар, уул уурхай, цаашилбал авилга хахуулиас орж ирсэн эсэх, хэрэв авилга газрын наймаанаас орж ирсэн бол Монгол Улсад буцаах эрх зүйн орчин байгаа эсэхийг шалгуулахаар Швейцарийн хуулийн хүрээнд бид ажиллаж байна” хэмээн мэдэгдэж байсан юм.
Тэгвэл С.Баярцогт саяхны нэгэн ярилцлагадаа "Хүн бүрт хардах эрх байгаа. Гэвч гүтгэж болохгүй л дээ. Мэдээж хэрэг, хар багаасаа улс төрд хөл тавьсан, Оюу толгой гэдэг том төслийг хөдөлгөхөд оролцсон энэ нөхөр яавч зүгээр байгаагүй гэсэн хардлага яваад л байгаа. Баярцогт заавал нэг юм авсан гэж хардаад байна. Энэ бол бидний сэтгэлгээний хоцрогдол, гажуудал юм. Намайг байхгүй хойгуур хоёр эмэгтэй хэвлэлийнхэнд хандаж, баримт гаргаж үзүүлээд, намайг шалгаж мөрдөж байгаа гэсэн юм байна лээ. Би өөрөө олж хараагүй л дээ, хүмүүсээс л авсан мэдээлэл. Би тэр хоёр эмэгтэйг буруутгамааргүй байна. Магадгүй өөрсдийгөө маш зөв зүйл хийж байна гэж итгэж байхыг үгүйсгэхгүй. Гол нь энэ хоёр эмэгтэйг хэсэг нөхөд улс төрийн зорилгоор ашиглаж байна уу гэж харж байгаа. Эсвэл гадны хүмүүс ашиглаж байхыг үгүйсгэхгүй. Би бас хардаж байна” хэмээсэн.
Харин Э.Цэрэндолгор "Монгол түмэнд Швейцарь нутгаас оффшорын талаар прокурорт хавтаст хэрэг үүсгэсэн тухай мэдээ мэдээлж шүгэлдсэнээс хойш хоёр сар шахам хугацаа өнгөрч. Энэ хугацаанд Швейцарьт бидний хийж буй үйлдийн тухай Трибун дэ Женевт нэг удаа гарч, Монголдоо "Цензургүй яриа”, "Монгол ТВ” мэдээ, "VTV” зочноор оролцон яриа өглөө. Бусад ТВ, өөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ талаар лавлая гэж нэг ч залгаагүй болно. С. Баярцогт хэдхэн хоногийн өмнө эх орондоо ирээд ярилцлага бүх сайтуудаар эрчимтэй өгч эхэллээ. Ярилцлагын үндсэн чиг хандлага. 1. Хоёр бүсгүй хуурамч материал дэлгэсэн. 2. Швейцарьт прокурорт хэрэг үүсгээгүй. 3. Оффшортон муу юм биш. Монголчууд сайн яваа нэгэндээ дургүй.
Зөвхөн Монголд л тас харанхуй нөмөрчихсөн юм уу, хүмүүс ээ?1. Хоёр бүсгүй баримт хуурамчаар үйлдвэл эрүүгийн гэмт хэрэг үйлдэж буй нь тэр. 2. Туяацэцэг Цэрэн нарт итгэх эсэх нь таны асуудал ч, Швейцарьт эрүүгийн хэрэг үүсгээгүй гэдгийг С.Баярцогт Швейцарийн яллагчаас гаргуулж үзүүлэхийг ард түмэн шаардаж болно! 3. Дэлхий даяар татвараа төлөхийн төлөө нуруугаа автал ажиллах ажилчин анги, жижиг дунд бизнесийн төлсөн татварыг шууд хулгайлан өөр улсын дансанд татваргүй нэрээр нууж байгаа нь гэмт хэрэг гэж Монголоос бусад улс орон зөвшөөрөөд байна! Энд иргэн Цэрэн, Туяа нар дүрэм зохиогоогүй. Иймээс миний бие Туяацэцэг эгчтэй зөвлөлдөн өөрийн шийдвэрээ гарган Ерөнхийлөгчийн тухалж байгаа Швейцарийн Давос хот руу нисэх гэж байна. Хэдхэн өдрийн өмнө би Элбэгдоржид хандан жиргэсэн. Энэ хүн шүгэл үлээсэн иргэнийхээ асуултад хариулдаггүй юм байна.
Тэгвэл үнэнийг хайсан иргэн Цэрэнтэй Швейцарь нутагт уулзах байх. Би Швейцарь руу энэ удаа ганцаараа явж байна. Өнөө өглөө нисэх рүү явах замд миний суусан машинг араас хүнгүй сэлүүхэн зам дээр хоорондын зай хангалттай байсаар байхад хоёр удаа мөргөв. Би машинаа солин таксинд суухад замын тойрог дээр зогсоож жолоочийг шалгав. Хилийн шалганаар гарахад Даргадаа үзүүлнэ гэсэн тайлбартайгаар миний пасспортыг 20 минут шалгав. Энэ тухай тайлбар асуухад ... Аа таны визийг шалгасан юм гэлээ.
Энэ бүхнийг санаандгүй тохиол гэж үзээд би явлаа. Аа тийм,миний ажлын байранд хулгайчид ороод компютер аваад явсан халдлага байгаа Энэ бүхнийг би сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр байнга үзэгдэх болсон Баярцогт, Сайханбилэг нартай холбож даалгавар өгсөн байж болзошгүй гэж үзэж байна. Эрүүгийн гэмт хэрэгтэн, сэжигтэн, шүүхийн тогтоолоор хориотой иргэдийг гадаадад зорчих эрхийг хорьдог ба Иргэн Цэрэндолгорт аль ч асуудал байхгүй ба миний эрхэнд бүдүүлгээр халдсан хэрэг гэж үзэж байна. Миний ар гэр, үр хүүхэд болон миний аюулгүй байдалд алив асуудал тохиолдвол хэн үйлдэх нь тодорхой. 2017.01.17 11.38” хэмээн цахим хуудаснаа бичжээ. Ийнхүү тэрбээр С.Баярцогтын асуудлаар Шевайцарь явж байгаа аж.
Эх сурвалж http://www.info.mn

Г.Сувд