|
Видео

Шинэ мэдээ

26-01-2025, 22:32

Анжелина Жоли Брэд Питт нар хамтарсан зөвшилцөлд хүрлээ

Анжелина Жоли Брэд Питт нар хамтарсан зөвшилцөлд хүрлээТаван сар орчмын хугацаанд тэдний салалтын тухай элдэв мэдээлэл түгсээр байсан юм. Хамгийн сайхан хос гэгдэж байсан зургаан хүүхдийн эцэг эх тэд яагаад салах болсон тухай олон янзын таамаг байсан боловч эцсийн дүндээ хүүхдийн асуудлаас болж Анжелина Жоли нөхрөөсөө салах өргөдөл өгсөн гэдэг нь тодорхой болсон.

"Гэр бүлийнхээ төлөө” хэмээн салалтаа тайлбарлаж буй Анжелина Жоли хүүхдүүдээ ганцаар өсгөх хүсэлт тавьж шүүхийн шийдвэр түүний талд гарсан. Жүжигчин Брэд Питт үүнийг эсэргүүцэж хүүхдүүдээ хамтран өсгөх хүсэлт тавьж шүүхэд хандсан ч шүүхээс хэрэгсээгүй билээ.

Энэ мэтчилэн Брэд Анжелина нар хүүхдийн асуудлаар өдгөөг хүртэл нэгдсэн байр сууринд хүрч чадаагүй байсан. Энэ долоо хоногийн даваа гарагт тэд хамтарсан мэдэгдэл гаргаж салалтаа албан ёсоор хүлээн зөвшөөрч буйгаа мэдэгджээ. Түүнчлэн хүүхдүүд болон ирээдүйд урган гарах асуудлыг ч хамтран шийдвэрлэсэн гэв.

 

И.МӨНХЦЭНГЭЛ

Эх сурвалж: www.zone.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler