![]() |
Видео
Шинэ мэдээ
НАЙЗЫГАА ШОРОНД ХОРЬСОН НЬ "САЙН ЮМ БОЛЛОО"
Африкийн нэгэн омгийн хаан багын найзтайгаа тун ойр дотно байдаг байжээ. Харин тэр найз нь юм болгонд л ''сайн юм боллоо'' хэмээн хэлж байдаг хачин зуршилтай хүн байсан юмсанжээ
. Нэг өдөр хаан анд гарахыг завдаж найзтайгаа хоёулаа буу зэвсгээ арчилж цэвэрлэж байгаад найз нь санамсаргүйгээр буу алдаж мань хүний эрхий хурууг нь тас буудчихаж гэнэ. Харин хийсэн хэргээ харсан найз нь өөрийнхөө зуршилийн дагуу ''сайн юм боллоо'' хэмээн дуу алдаж орхижээ. Үүнийг хаан сонсоод ихэд хилэгнэн '' үгүй их муу юм боллоо'' хэмээгээд найзыгаа шоронд хорьжээ.
Жилийн дараа хаан ан авалж байгаад махчин хүмүүст бараа бологч нартайгаа цуг олзлогдож гэнэ. Тэднийг шонд хүлэн гал ноцоон юу юугүй шарж идэхээр болов. Тэгтэл хааныг эрхий хуруугүй гэдгийг тэд олж хараад суллан тавьж явуулжээ. Учир нь тэр махчин омгийхон тахир дутуу хүнийг зооглох нь муу ёр дагуулдаг хэмээн тооцдог байсан юмсанжээ
. Хаан тийнхүү суллагдан гэртээ иргэн ирээд найздаа тийнхүү аашилсандаа харамсаж уучлалт гуйхаар найз дээрээ очив.
- Чиний зөв байжээ. Миний хуруугүй болсон нь сайн хэрэг болсон байна лээ. Би чамайгаа шоронд хорьж их муу юм хийсэн тул намайгаа уучлаач хэмээн хаан найзаасаа уучлалт гуйхад нь найз нь .зуршлынхаа дагуу л
- Үгүйдээ харин ч сайн хэрэг болсон шүү.гэж хариулж гэнэ шүү.
Гайхаж цочирдсон хаан
- Найзаа бүтэн жил хорино гэдэг чинь тэгээд сайн хэрэг болж байна уу? Хэмээн дуу алдахад
- Хэрэв би шоронд байгаагүй бол тэнд таньтай цуг байж байгаад идэш л болох байсан юм хэмээн найз нь хариу өчсөн юм гэнэ лээ.
