| |
Гадны иргэдтэй интернэтээр харилцахдаа сэрэмжтэй байхыг анхааруулж байна
Манай улсад секс сүрдүүлэг буюу онлайн дарамт ,sextortion crime гэгддэг үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн анхны тохиолдол 2013 оны 4 сард бүртгэгдэж байсан байна.
Энэ төрлийн гэмт хэргийн тогтсон хэлбэр бол хуурамч фэйсбүүкээр танилцана, үүний дараа Skype мессенжэрээр онлайн секс хийж, хийж байгаа бичлэгээ Youtube хуудсанд байршуулснаар эхэлдэг. Өөрөөр хэлбэл таны нүцгэн бичлэгийг интернэтэд байршуулж найз нөхөд, гэр бүлд тань тараана гэх байдлаар дарамталж 1000-5000 ам.доллар шилжүүлэхийг шаарддаг.
Үүнээс урьдчилан сэргийлэх боломж таны гарт л байх бөгөөд та тодорхой хэмжээнд мэдлэг, мэдээлэлтэй, анхаарал болгоомжтой байж гадаад улсын иргэдтэй онлайн байдлаар харилцахдаа сэрэмжтэй байх хэрэгтэй юм.
Хэрэв ийм байдлаар бусдын дарамтанд орсон бол Цагдаагийн ерөнхий газрын цахим гэмт хэрэгтэй тэмцэх албанд хандана уу. cybercrime@police.gov.mn