|
Видео

Шинэ мэдээ

Өвдөг өвдөхгүй, хөл даарахгүй болсон

Миний өвдөгөөр ялангуяа тэнгэр хувирахад чигтэйхэн өвддөг байлаа. Тэгээд бүү түүнийг нимбэгээр арчиж үзэхээр шийдэв. Нимбэгийг хоёр хувааж таллаад, өвдөгөө үрж байгаад дулаалж унтав. Тэгээд сэрсэн чинь нөгөөх дасал болсон өвдөлт байхгүй болов. Дашрамд хэлхэд өвдөг өвдөхөөс гадна миний хөл их даардаг байсан. Ямар сайхан гээч үе мөч өвдөхгүй, хөл даарахгүй боллоо. Нимбэг гэдэг чинь ийм л гайхамшигийг бүтээдэг юм байна. 



Нимбэг жимс нь олон төрлийн амин дэм, эрдэс бодисуудаар, тэр дундаа С, А, В1, В6, магни, биофлавоноид, пектин, фолийн хүчил, фосфор, кальци, кали зэргээр баялаг юм. Төрөл бүрийн өвчлөлөөс хамгаалахаас гадна ходоод гэдэс, элэг, дархлааны системд эерэг нөлөө үзүүлдэг.

Нимбэгний шүүс болон хальс нь исгэлэн амттай бөгөөд бие организмын хэвийн үйл ажиллагааг хангаж, ходоодны эмгэг үүсэх эрсдэлийг багасгаж байдаг. Тэгвэл дээрх гайхалтай чадваруудаас гадна энэхүү жимс нь үе мөчний өвдөлтийг арилгадаг тустай аж.

Хальсанд нь агуулагдах анхилуун үнэртэй эфирийн тос нь цусны судсыг амрааж тайвшруулахад дэм болоод зогсохгүй үрэвслийн эсрэг нөлөө үзүүлж, мэдрэлийн гаралтай үе мөчний өвдөлтийг эмчлэхэд тун ач холбогдолтой. Доор байгаа жор нь тун энгийн бөгөөд үр дүнтэйгээс гадна ашиглагдах орцууд нь танай гэрт байгаа гэдэгт итгэлтэй байна.



Тэгэхээр шинэхэн нимбэгний хальсыг /зөвхөн шар хэсгийг/ үрээд өвдөлттэй хэсэгтээ шууд тавьж, самбай даавуу эсвэл боолтоор боож орооно. Ингээд 2 цаг хэртэй байлгана.

Эсвэл 2 бүтэн нимбэгний хальсыг шилэнд хийгээд дээр нь оливын тос нэмнэ. Шилээ сайтар таглаад уг холимогоо 2 долоо хоног байлгана. Энэхүү тосоо үе мөчний өвдөлттэй хэсэгтээ түрхээд шөнийн турш дулаан боолтоор боож хононо. Тунгийн хувьд маш энгийн байгаа биз.
Эх сурвалж: ehlel.com

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler