| |
Видео
Шинэ мэдээ
ФРАНЦАД ШИНЭ ЖИЛИЙН ШӨНӨ 650 МАШИН ШАТЖЭЭ
Францад шинэ жилийн шөнө танхайчууд хэдэн зуун автомашин шатаажээ. Энэ тухай тус улсын Дотоод хэргийн яамны мэдээллийг иш татан РИА Новости мэдээлсэн байна.
650 тээврийн хэрэгсэл шөнө шатаж байсан гэж тэмдэглэсэн байна. Шинэ жилийн шөнө цагдаа нар 454 хүнийг үүнтэй холбогдуулан баривчилснаас 301 нь түр хугацаагаар хоригдож байгаа аж.
Францад ер нь шинэ жилийн өмнөх орой нийгмийн дэг журам таагүй байсан ба зарим нэг тохиолдолд хурцадмал байдал ажиглагдсан гэнэ. Нийт 100 мянга гаруй цагдаа улс орны аюулгүй байдлыг сахиулахын зэрэгцээ, жандармууд, гал сөнөөгчид, орон нутгийн цагдаагийн газар, иргэний нийгмийн байгууллагуудын гишүүд амгалан байдлыг сахиулахаар ажиллажээ.