| |
Видео
Шинэ мэдээ
ҮХААЯ-ныхан ашиг харж үндэсний аюулгүй байдалд “заналхийлэв”
Үйлдвэр,
хөдөө аж ахуйн сайд Ш.Түвдэндорж, төрийн нарийн бичгийн дарга
Х.Золжаргалтайгаа хамтран 50 жилийн түүхтэй газар тариалангийн
салбарыг элгээр нь мөлхүүлэхээр шийдсэн бололтой. Учир нь тус яам
"Улаанбаатар гурил” компани хамтарч ОХУ-аас их хэмжээний улаанбуудай
хууль бусаар оруулж иржээ.
Өнгөрсөн сард Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж газар тариалангийн бүс нутагт ажиллах үедээ "Импортоор улаанбуудай оруулж ирэхийг зогсоох хэрэгтэй. Тэгэхгүй бол үндэсний үйлдвэрлэгч, тариаланчдаа унагаах болно.
Нийт гурил үйлдвэрлэгчид харьяа яам салбарын алба хаагчдад сануулж хэлэхэд бидэнд өнөөдөр эх орныхоо хөрсөнд ургасан буудайгаар хийсэн гурилаа 100 хувь идэх боломж бий. Тэр ч бүү хэл экспортоор гаргах ч боломжтой.
Тэгэхээр гаднаас импортын будаа авахгүй байхыг сайтар сануулъя. Энэ тал дээр ч төрөөс хараа хяналтыг сайжруулж ажиллана” хэмээсэн.
Түүний энэ үгийг салбар яам буюу ҮХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал хамт явсан учраас сонссон төдийгүй бүр анхаарч ажиллана гэж Ерөнхийлөгчид амлаж байсан.
Гэтэл өдгөө хэлсэн үгээ мартчихаад хэдэн төгрөгийн ашиг харж, ганц хувийн компанид үйлчилсэн нь цаад утгаараа бол хуулийн байгууллагуудад шалгуулахад ч буруутахааргүй байдал үүсээд байгаа юм.
Өөрөөр хэлбэл, улсын ургацын баланс гараагүй, үр тариа хураалтын үеэр "Улаанбаатар гурил” компанийн эзэн ОХУ-аас олон жил хадгалсан, хортон шавьжтай, чанарын шаардлага хангахгүй, хүнсэнд тохирохгүй улаанбуудайг оруулж ирсэн талаар Газар тариалан эрхлэгчдийн холбооноос мэдэгдээд байгаа. Уг нь стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүнийг Ерөнхий сайдаар ахлуулж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр орж, зөвлөмж гарсны дараа оруулж ирэх ёстой байдаг байна. Гэтэл манай улсад өдгөө 20 вагон улаанбуудай аль хэдийнэ ороод ирчихсэн аж.
Нэг вагонд нь 60 тонн улаанбуудай ачсан гэхээр ашид дахин 200 орчим вагон улаанбуудай оруулж ирэхээр зэхжээ.
Эх сурвалжийн хэлж байгаагаар энэ их хэмжээний буудайг ямар ч хяналт шалтгалтгүй хилээр оруулж ирүүлсэн байна. Дотоодын зах зээл дээр борлуулахын тулд авч ирсэн хойноо хяналт шалгалтын баримт бичгийг бүрдүүлсэн гэнэ.
Тодруулбал улаанбуудай импортлох зөвшөөрлийг өнгөрсөн сарын 30-нд авсан бөгөөд түүнээс ганцхан хоногийн дараа буюу энэ сарын 1-нд улаанбуудай ачсан вагон нь Дархан-Уул аймагт "Улаанбаатар гурил” компанийн хашаанд ачаагаа буулгасан аж.
Түүгээр ч зогсохгүй энэ жил улаанбуудайн хувьд цавуулаг сайтайн дээр дээд зэргийн үрээр тарьсан II сортынх аж. Гэтэл оруулж ирсэн буудай нь ОХУ-ын IV, V сортынх бөгөөд түүгээр гахай, нохой, шувуу, малын тэжээл хийдэг гэнэ. Ийм буудайг "Улаанбаатар гурил” ХХК оруулж ирэн, гурил хийх гэж байна. Өөрөөр хэлбэл тэдэнд чанар бус ашиг л чухал бололтой.
Энэ жил тариаланчдаас нэг тонн буудайг 550 мянган төгрөгөөр авахаар тогтсон.
Харин ҮХААЯ, "Улаанбаатар гурил” ХХК ОХУ-аас нэг тонн буудайг 480 мянган төгрөгөөр оруулж иржээ. Энэ нь дотоодын тариаланчдын буудайг механикаар үнэгүйдүүлж байгаа явдал юм. Түүнчлэн "Улаанбаатар гурил” компани Засгийн газраас баримталж буй "Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-т хамрагдаж, өнгөрөгч жил гэхэд л 29 тэрбум төгрөг авсан. Нэг талаар төрөөс дэмжлэг үзүүлэх тусам илүү их ашгийн төлөө хууль бус арга хэмжээ авч байгаад тун зохисгүй үйлдэл. Гэтэл үүнд хяналт тавьж, хариуцлага тооцох учиртай салбар яамныхан нь харин ч бүр эсрэгээрээ толгойг нь илээд сууж байгаа нь үнэхээр хачирхалтай үйлдэл болж байгаа юм.
Уг нь энэ жил Монгол Улсын улаанбуудайн дотоодын хэрэгцээг 400-450 мянган тонн орчим гэсэн тооцоо бий. Өнгөрсөн жил 350 тонн улаанбуудай хурааж авсан бөгөөд дутуу100 мянган тонныг импортоор оруулж ирэхээр болсон. Гэхдээ тэрхүү хугацаа нь зургадугаар сарын 1-нээр дуусгавар болсон байдаг. Гэтэл ҮХААЯ-ныхан өдийд оруулж ирж байгаа нь "Улаанбаатар гурил” компанийнхан хуйвалдсан гэж хардахаас аргагүйд хүрч байна.
Б.Төгөлдөр

Эх сурвалж