|
Видео

Шинэ мэдээ

“Алтан сарнай” наадмын шилдэг улстөрч 76-аас тодорвол “ичиг”

“Алтан сарнай” наадмын шилдэг улстөрч 76-аас тодорвол “ичиг”Монгол Ардын намын нэрийн хуудас болсон "Алтан сарнай” салбар салбарын шилдэгүүдийг тодруулах арга хэмжээний энэ жилийн шилдэгүүд ямар хүмүүс байх бол гэсэн хүлээлт бий. Учир нь энэ жил МАН үнэмлэхүй ялалт байгуулан төрийн эрхийг гартаа авсан ч эдийн засгийн хямрал хүн бүрийн санааг зовоох болсон. Ийм үед улс төр, нийгмийн салбарын шилдгээр хэн гэдэг улс төрч тодорч ард түмний зэвүү дургүй хоёрыг зэрэг хүргэх вий дээ. Улсаа эдийн засгийн хямралаас гаргаж чадахгүй байж, бие биеэ шилдэг улстөрчөөр тодруулаад шалгаруулаад явбал ёстой "ичиг” болно шүү.

Наадмын санал хураалт болж буй www.altansarnai.com сайтааар  зочилвол Улс төр, нийгмийн салбарт 30 орчим хүн өрсөлдөж байна. Мэдээж МАН давамгайлсан байдалтай байна билээ. Гэвч хамгийн олон саналыг нөгөө "хулгайч” нартай тэмцээд хар, цагаанаар нь ялгаад байсан МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат авсан байх юм. Сонгуулийн үеэр түүнийг мөнгө авч хар, цагаан жагсаалтад оруулсан гэх мэдээлэл цацагдаж байв. Гэсэн ч олон нийт түүнийг дэмжиж, улстөрчдөөс хамаагүй илүү гэж үзсэн нь иргэдийн хэр их бухимдалтай байгааг харуулж буй гэлтэй. "Алтан сарнай” наадмынхан намын нөхдийг нь хар, цагаан жагсаалтад оруулж хулгайчаар нь дуудсан эрхмийг улс төр, нийгмийн салбарын шилдэг болгох бололтой. Олон нийтийн санал их авч байгаагаас нь харвал тэр шүү дээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler