| |
Кардашиан нөхрөөсөө залхжээ
Реппер Канье Уэст өнгөрсөн сарын сүүлчээр эмнэлэгт хэвтээд долоо хоногийн өмнө гарсан. Эмч нарын хяналтан дор эмчилгээгээ гэрээр үргэлжлүүлэх ёстой Уэстыг гэрийнхнээсээ тусдаа амралтын газар эмчлүүлэхийг зөвлөж байсан. Гэвч эмчилгээгээ бүрэн дуусгалгүй Нью Йорк дахь гэртээ ирсэн түүнийг эхнэр Ким Кардашиан баяртайгаар угтан авсангүй гэнэ.
Хосуудын салах тухай цуу яриа нэгэнтээ гараад амжсан боловч реалити шоуны од бүсгүй няцаасаар байгаа.
Хэдий тийм ч Ким, Канье нарын харилцаа өмнөх шигээ байхаа больсон бөгөөд Ким Кардашиан нөхрөө угтан авч, гэрийн эзэгтэйн үүрэг биелүүлэхээс илүү эгч дүүстэйгээ гадуур гарахыг эрмэлзэх болжээ.
Эмчилгээнээсээ эргэж ирж буй реппер Канье Уэст үсээ шараар будуулж, хэрэндээ өнгө зүсээ өөрчилсөн ч, маш ядруу царай алдсан нь илт харагдаж байжээ.
И.МӨНХЦЭНГЭЛ
Эх сурвалж: www.zone.mn