| |
Видео
Шинэ мэдээ
С.Зориг агсны хэрэгт холбогдох шүүх хурлыг 55 сэтгүүлч сурвалжилна
Нийслэлийн прокурорын газраас С.Зориг агсны хэрэгт холбогдуулан Ц.Амгаланбаатар нарын гурван хүнд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг маргааш шүүнэ.
Уг шүүх хурлыг 30 орчим хэвлэл мэдээллийн байгууллагын 55 сэтгүүлч сурвалжлах хүсэлтээ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт ирүүлжээ.
Шүүх бүрэлдэхүүн эдгээр хүсэлтийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 235.2-т зааснаар хангах бөгөөд шүүх хуралдааны явцын талаарх шаардлагатай мэдээллийг албаны эх сурвалж тухай бүр мэдээлэх юм байна.
Шүүх хуралдаан 10.00 цагаас Цагдан хорих 461 дүгээр ангид байрлах шүүх хуралдааны танхимд болохоор товлогдсон билээ.
МОНЦАМЭ