|
Видео

Шинэ мэдээ

Өнөөдөр болох зарим үйл явдлууд

Өнөөдөр болох зарим үйл явдлууд

 

Өнөөдөр буюу 2016 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр болох зарим үйл явдлын тоймыг хүргэж байна.

"ШАНГРИЛЛА” ЗОЧИД БУУДАЛ

09.00 цагт: Монгол Улсын ойн тооллогыг 40 жилийн дараа анх удааа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалаар явуулсан тооллогын тайланг Монгол Улсын Засгийн газарт хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ "Шангрилла” зочид буудлын "Улаанбаатар” танхимд болно. Утас: 260718, 99989545, 88046059

"УЛААНБААТАР” ЧУУЛГА

09.00 цагт: Улаанбаатар хотын Цагдаагийн газраас НИТХ, нийслэлийн Боловсролын газар, Монголын сурагчдын холбоо зэрэг байгууллагатай хамтран зохион байгуулж буй "Сургуулийн эргүүл-2016” дэвжээ тэмцээний хоёрдугаар шатны шалгаруулалт "Улаанбаатар” чуулгын их танхимд болно. Тэмцээнд дүүрэг тус бүрээс шалгарсан 9 баг оролцоно. Утас: 99830103

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

10.00 цагт: Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам, Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй нийгэм форум, Хүний эрхийн ТББ-уудын Форумтай хамтран НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс өгсөн эдийн засаг, нийгэм, соёлын эрх, хөгжих эрх, хүрээлэн буй орчны эрхийн асуудлаарх зөвлөмжийг хэрэгжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалтыг Гадаад харилцааны яамны "Зөвшилцөл” танхимд зохион байгуулна.

10.00 цагт: ГХЯ-наас сар бүр зохион байгуулдаг "Мэдээллийн цаг" хэвлэлийн бага хурал болно. Утас: 99028994

СҮХБААТАР ДҮҮРГИЙН 71 ДҮГЭЭР СУРГУУЛЬ

10.00 цагт: Сүхбаатар дүүргийн 71 дүгээр сургуульд "Өсвөрийн үе тэнгийн зөвлөгчдийн анхны нээлттэй хичээл" явагдах гэж байна. Энэ удаад "Үе тэнгийнхний гадуурхалт”, "Тамхидалт ба дам тамхидалт” гэсэн сэдвүүдээр үе тэнгийн зөвлөгчид анхны нээлттэй хичээлээ зохион байгуулах юм. Нээлттэй хичээлийн явцтай танилцахаар JICA-ын Монгол дахь төлөөлөгчийн газар, БСШУСЯ болон НЭМГ, НБГ, СБД-ийн Эрүүл Мэндийн Төв, АШУҮИС, Сургуулийн эцэг эхийн зөвлөлийн төлөөлөгчид хүрэлцэн ирнэ. Утас: 99010190, 99513827

НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН МИШЭЭЛ ДЭХ САЛБАР

10.00 цагт: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд иргэдтэй уулзана. Уулзалт Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Мишээл дэх салбарт болно. Утас: 325044

ХУУЛЬ САХИУЛАХЫН ИХ СУРГУУЛЬ

10.30 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хууль сахиулахын их сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, тус их сургуулийн багш, албан хаагчдад хүндэтгэлийн лекц уншина. Утас: 88115446, 99088069, 88013108

ХЭВЛЭЛИЙН ХҮРЭЭЛЭН

11.00 цагт: "Өмч хувьчлалыг явуулах оновчтой шийдэл" хэлэлцүүлэг Хэвлэлийн Хүрээлэнгийн хурлын танхимд болно.

"ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИНЫ ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

11.00 цагт: Боловсрол улс төрөөс ангид байх ёстой. Их дээд боловсролын хуулинд оруулсан өөрчлөлтийн талаар Их дээд сургуулийн төлөөллүүд мэдээлэл хийнэ.

11.30 цагт: Хувиараа Түц Эрхлэгчдийн холбооноос эрх нь зөрчигдөж байгаа талаар мэдээлнэ.

ТӨРИЙН ОРДОН

15.00 цагт:  Монгол, Оросын Засгийн Газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан болно. Утас: 99028994, 89999926

16.45 цагт: Монгол, Оросын Засгийн Газар хоорондын комиссын үндэсний хэсгийн дарга нар хэвлэлийнхэнд мэдээлэл хийнэ. Утас: 99028994, 89999926

БОАЖЯ

16.00 цагт: БОАЖЯ-аас Аялал жуулчлалын салбарын эрдэмтэн, судлаачидтай хийх "Эрдэмтдээ сонсъё” сэдэвт цуврал уулзалт БОАЖЯ-ны "Хаан" танхимд болно. утас: 99989545, 88046059

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler