|
Видео

Шинэ мэдээ

Япончууд 16 давхар байшинг нэвтлэн, хурдны зам тавьжээ

Япончууд 16 давхар байшинг нэвтлэн, хурдны зам тавьжээ
Япон арлын хамгийн гол асуудал бол орон зайг хэмнэх. Энэ тал дээр япончууд дэлхийг гайхуулсаар байна.

Тэд одоо хурдны замаа 16 давхар байшинг нэвт цоолох мэт дайруулан тавьжээ.

Энэ барилгын доорх газрыг эзэмшигч эзэд бүр 1983 онд үл хөдлөх хөрөнгөө өөрчлөн барихаар шийдсэн байна. Гэтэл бөөн хоригтой тулгарчээ. Хотын эрх баригчид энд зам барихаар төлөвлөж, төлөвлөгөөгөө хэдийн баталсан байв.

Гэвч газрын эзэд бууж өгсөнгүй. Тэд авто замын корпорацитай удаан хэлэлцээр хийсний дүнд зөвшилцөлд хүрчээ. Ингээд 16 давхар цамхгийг босгохдоо түүний 4-өөс 8-р давхрын зайд нэвт авто зам өнгөрөхөөр төлөвлөж, ёсоор болгожээ. Одоо эдгээр давхарт зөвхөн шат, цахилгаан шат бий.

Мэдээж, дуу чимээ болон чичиргээ доргионоос хамгаалан энэхүү хурдны авто замыг тусгай конструкциэр хүрээлсэн аж.
mnews.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler