|
Видео

Шинэ мэдээ

Эм уухгүйгээр ханиад дарах аргууд

 Эм уухгүйгээр ханиад дарах аргууд
1. Сүүгээр ханиад дарах арга: 500 гр сүүг бага зэрэг халаан дотор нь тахианы шинэхэн өндөг нэгийг хагалж хийгээд хутгана. Дээрээс нь цайны халбага зөгийн бал, 2 цайны халбага цөцгийн тос нэмээд сайтар хутгана. Ингэж бэлтгэсэн сүүг унтахын өмнө уугаад унтахад ханиадны шинж тэмдэг алга болно. Энэ аргыг ханиад дөнгөж эхэлсэн үед хэрэглэхэд үр дүнгээ өгнө Сүүнд чихэр өвс чанаж ууж болно Цагаан тос, зөөхий хольж өглөө өлөн дээрээ шар тостой нь идвэл ханиалга намдаах сайн эмчилгээ болдог
2. Зөгийн балаар ханиад дарах арга: Нэг цайны халбага зөгийн балыг 2,5 цайны халбага манжингийн шүүстэй хольж өдөрт 4 удаа, хамрын нүхэндээ тав таван дуслаар дусаах ­Бага насны хүүхдэд манжингийн шүүсийг хамарт дусааж хэрэглэнэ ­Нярай хүүдэд 1 цайны халбага зөгийн балыг 2 цайны халбага бүлээн усанд уусгана. Энэ шингэнээ хөвөнд шингээж хамрын нүхэнд 20 минут орчим байлгана. Хүүхэд тавгүйтэж, уур уцаартай байвал хамрын нүхийг ээлж ээлжээр арчин цэвэрлээрэй
3. Хий ханиалгасан үед: 1. Чацарганыг сайн нухаж няцлаад 200гр усанд 10 гр­ыг хийж 30минут буцалгаад өдөрт 3 удаа хоолны халбагаар ууна 2. Цагаан гааны буцалсан шүүсийг ууж болно 3. Янлуй 3 ширхэгийг 150 гр усанд хийж 2­3 минут буцалгаад бүлээнээр нь хүүхдэд өгнө ­ Том хүнд 5 ш янлуй 150 гр усанд хийж 2­3 минут буцалгаад бүлээнээр нь ууна ­ Хөх дэгд, цагаан дэгд, царван, цагаан лууванг адил хэмжээтэй хольж өдөрт 3 удаа буцалгаж уугаарай
4. Ханиаднаас урьдчилан сэргийлэх арга: Ханиаднаас урьдчилан сэргийлэхийн тулд гараа байнга бүлээн усаар хэд дахин угааж, амны хөндий, хоолойгоо содтой усаар зайлж байвал танд хэрэгтэй. Мөн 1 гр аскорбины хүчлийг өглөөний цайны дараа уугаарай. Мөн дараагийн өдөр дараалан уух хэрэгтэй. Цагаа олж уусан бол ханиаднаас өөрийгөө хамгаалж чадна. Ханиадны шинж тэм­дэг хоолой сэрвэгнэх, хамар битүүрэх, шархирах шинжүүдээр илэрнэ. Ийм үед 1. дулаан байх 2. амин дэмээр баялаг хоол хэрэглэх 3. их хэмжээний шингэн уух
5. Ханиалга намдаах энгийн аргууд: Ханиалга дөнгөж эхэлсэн үед хамар битүүрч ханиадны шинж тэмдэг илэрч буй үед амархан аргаар гэрийн нөхцөлд дарж болохыг зөвлөе. 500 гр сүүг бага зэрэг халаан дотор нь тахианы шинэхэн өндөг нэгийг хагалж хийгээд хутгана. Дээрээс нь цайны халбага зөгийн бал, 2 цайны халбага цөцгийн тос нэмээд сайтар хутгана.Ингэж бэлтгэсэн сүүг унтахын өмнө уугаад унтахад ханиадны шинж тэмдэг алга болно.Энэ аргыг ханиад дөнгөж эхэлсэн үед хэрэглэхэд үр дүнгээ өгнө .
6. ­ Сүүнд чихэр өвс чанаж ууж болно.­ Цагаан тос, зөөхий хольж өглөө өлөн дээрээ шар тостой нь идвэл ханиалга намдаах сайн эмчилгээ болдог.­ Чацарганыг сайн нухаж няцлаад 200гр усанд 10 гр-­ыг хийж 30 минут буцалгаад өдөрт 3 удаа хоолны халбагаар ууна. ­ Цагаан гааны буцалсан шүүсийг ууж болно.­ Янлуй 3 ширхэгийг 150 гр усанд хийж 2­3 минут буцалгаад бүлээнээр нь хүүхдэд өгнө.­ Том хүнд 5 ш яншуй 150 гр усанд хийж 2­3 минут буцалгаад бүлээнээр нь ууна. ­ Хөх дэгд, цагаан дэгд, царван, цагаан лууванг адил хэмжээтэй хольж өдөрт 3 удаа буцалгаж ууж болно.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler