| |
“ХҮРЭЛ ЦОМ” ХҮРТСЭН О.МӨНХЖИНГ АЙМГИЙН УДИРДЛАГУУД ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Олон улсын боловсролын байгууллагаас 2016 оны 11 сарын 11-нд Дубай хотноо зохион байгуулсан "Сарабон сампин буюу цээж тооллогын аварга шалгаруулах” олон улсын наадмаас "Хүрэл цом” хүртсэн Өмнөговь аймгийн "Эрдмийн гэгээ” сургуулийн 1в ангийн сурагч Отгонбаярын Мөнхжинг өнөөдөр аймгийн удирдлагууд хүлээн авч уулзлаа. О.Мөнхжингийн хувьд Сарабон сампингаар хичээллээд жилийнхээ ойн дээр 23 улсын 4000 гаруй тамирчдаас Гутгаар байрт шалгарч, Хүрэл цомын эзэн болсон амжилтыг үзүүлсэн байна.
Уг наадмаас Монгол улсын баг тамирчид Алтан цом-8, Мөнгөн цом-20, Хүрэл цом 25 хүртсэн өндөр амжилт үзүүлжээ.
Олон улсын наадамд оролцоход дэмжлэг туслалцаа үзүүлсэн УИХ-ын гишүүд Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга, Засаг даргын Тамгын газар, удирдан зохион байгуулсан багш нартаа О.Мөнхжин болон ээж аав гэр бүлийнх нь зүгээс чин сэтгэлээсээ талархал дэвшүүллээ.