|
Видео

Шинэ мэдээ

“Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд 453 сая төгрөгийн төсөл хэрэгжинэ

 “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд 453 сая төгрөгийн төсөл хэрэгжинэ

"Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн хүрээнд "Дархан-Уул аймгийн Хонгор сумын 14-р сургуулийн дотуур байрны их засварын төсөл”, "Завхан аймгийн Түдэвтэй сумын сургуулийн дотуур байрны засварын төсөл”, "Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5-р цэцэрлэгийн засварын төсөл” тус тус хэрэгжихээр боллоо.

Японы ЭСЯ-нд болсон энэхүү гурван  төслийн гэрээнд Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү болон холбогдох аймаг, дүүргийн Засаг дарга нар тус тус гарын үсэг зурав.

Энэхүү буцалтгүй тусламжийн төслийн нийт дүн 206.498 ам.доллар буюу 453 сая 595 мянга 842 төгрөг болж байна. Ингэснээр 2016 оны Японы санхүүгийн жилд "Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлэх төслийн тоо 18,  нийт дүн 1.383.902 ам.доллар буюу 2 тэрбум 755 сая 983 мянга 512 төгрөг болж байгаа аж.

Япон улсын Засгийн газраас "Өвсний үндэс” буцалтгүй тусламжийн хөтөлбөрийг анх 1990 онд Монголд хэрэгжүүлж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 332 сумын 208 суманд хэрэгжээд байна. Энэ оны 8 дугаар сард 500 дахь төслийн тэмдэглэлт арга хэмжээг зохион байгуулснаас хойших энэхүү гурван төсөлд гарын үсэг зурснаар тус хөтөлбөрийг шинэлэг хэлбэрээр дахин эхлүүлж байгааг Элчин сайд Т.Шимизү онцоллоо.  

Завхан аймгийн Түдэвтэй сумын Засаг дарга Д.Батсайхан: Японы Засгийн газраас Түдэвтэй сумын дотуур байрны засварыг шийдэж өгч байгаа нь сурагчид, эцэг эхчүүдэд аз жаргал бэлэглэсэн үйл явдал боллоо. Энэ удаа 65 мянган ам. долларын санхүүжилтийн гэрээ байгууллаа. Дотуур байранд нийт 100-аад хүүхэд амьдардаг. Одоогоор дотуур байрны орчин хүүхдүүд сурч боловсрох, амьдрахад хүнд нөхцөлтэй байгаа. Засвар ирэх хавар эхэлж, намар ашиглалтад орно.

Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат: Дархан-Уул аймаг өөрийн онцлогтой, хөдөөгийн дөрвөн сумтай. Бүх сумдын сургууль, цэцэрлэгт Японы хөрөнгө оруулалт хүрч тулгамдсан асуудлуудаа шийдвэрлэж ирлээ. Манай аймагт "Өвсний үндэс” хөтөлбөр анх хэрэгжихдээ гэр хорооллын, алслагдсан сумын иргэдийн хүүхдүүдэд сургууль барьж өгснөөр эхэлсэн бөгөөд сүүлийн жилүүдэд боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийж байна.

Дархан-Уул аймгийн Засаг дарга Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Шимизүг Монголын ард түмэн, хүүхэд багачуудын төлөө хийсэн хувь нэмрийг нь үнэлэн "Найрамдлын Дархан” тэмдгээр шагнав.

 

Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр

montsame


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler