|
Видео

Шинэ мэдээ

Өнөөдөр болох зарим үйл явдлууд

Өнөөдөр болох зарим үйл явдлууд

 

Өнөөдөр буюу 2016 оны арванхоёрдугаар сарын 06-ны мягмар гарагт болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.


КОРПОРЕЙТ ЗОЧИД БУУДАЛ

08.30 цагт: ХХААХҮЯ, Швейцарын хөгжлийн агентлаг, Газрын харилцаа, геодизи, зураг зүйн газар хамтран "Бэлчээр ашиглалтын хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх нь" Үндэсний зөвлөгөөнийг зохион байгуулах гэж байна. Зөвлөгөөнд аймаг, сумдын Засаг дарга, ХХАА-н газар, Газрын алба, Монголын Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, аймаг сумдын Бэлчээр ашиглагчдын холбоо, хэсгүүдийн төлөөлөл нийт 130 гаруй хүн оролцоно. Утас: 99072224


ХАНГАРДИ ОРДОН

09.30 цагт:  Нийслэлийн төр захиргааны Хангарди ордны 14 давхрын хурлын танхимд газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдаа болно. Утас: 90119120


ТУУШИН БЕСТ ВЕСТЕРН ПРЕМЬЕР ЗОЧИД БУУДАЛ

09.00 цагт: Орон нутгийн хөгжлийг дэмжих боломж, тулгарч буй эрсдэл, бэрхшээл, арга замыг хэлэлцэх зорилгоор Монгол улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Монголын нутгийн удирдлагын холбоо, ХБНГУ-ын Конрад-Аденауэр-Сангаас хамтран "Төвлөрлийг сааруулах бодлого – Орон нутгийн хөгжил” сэдэвт нутгийн удирдлагын чуулганыг зохион байгуулах гэж байна.


КИНО УРЛАГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

10.00 цагт: Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн, доктор, профессор, соён гэгээрүүлэгч С.Баясгалангийн боловсролын салбарт 60 жил ажилласны "Багшийн алдар” тэмдэглэх "Эрдмийн өргөөнд нэгэн жаран” эрдэм шинжилгээний бага  хурал Кино Урлагийн Дээд Сургуульд болно. Утас: 94821483


ТӨРИЙН ОРДОН

10.00 цагт: Монгол Улсын Шадар сайдын санаачлагаар "Мэдлэгээ түгээцгээе. Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулах менежментийн өнөөгийн байдал, олон нийтийн оролцоо ба хариуцлага” сэдэвт үндэсний семинар болох гэж байна.


УЛААНБААТАР ДАХЬ НҮБ-ЫН БАЙР

13.00 цагт:  Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын Олон судалгааны төв Монгол Улсын Үндэсний Статистикийн Хороо болон Япон Улсын Гадаад Худалдааны Байгууллагын Хөгжиж буй эдийн засгийн хүрээлэнтэй хамтран ЖЕТРО, Дэлхийн банк болон АХБ зэрэг байгууллагуудад ашиглагддаг орон зай болон худалдааны зардлыг тооцдог "Газарзүйн тооцооллын загвар”-ыг танилцуулна. Утас: 99028994


ЯПОН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

15.30 цагт: Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү Япон улсын Засгийн газрын "Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх 3 төслийн гэрээнд гарын үсэг зурах ёслолыг зохион байгуулна. Тус ёслолд Такэнори Шимизү сайд болон аймгийн Засаг дарга, холбогдох хүмүүс оролцоно. Утас: 320777

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler