| |
Видео
Шинэ мэдээ
Т.Туяамаа: Эмэгтэй хүн болж энэ ертөнц дээр ирсэн хувь заяаны туйл нь ээж болох ч байж магад
Мисс, загвар өмсөгч Т.Туяамаа өнгөрсөн сард ээж болж, бяцхан охиноо тэвэрсэн билээ. "Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Ч.Болорчулуунтай олон жил үерхсэний эцэст бийлэгжүү залууг сонгоод одсон мисс Т.Туяамаа анхны амьдралаа харь оронд эхлүүлсэн юм. Өдгөө бяцхан охиноо асран гэр зуур суугаа мисс, загвар өмсөгч бүсгүй маань урьдын адил гоолиг бие галбиртай хэвээрээ гэдгээ батлах мэт бариу даашинзаар гоёж, эгдүүтэй бяцхан охиноо цахим ертөнцөд танилцуулаад авлаа. Тэрбээр "Амьдралаас авсан хамгийн том бэлэг минь. Эмэгтэй хүн болж энэ ертөнц дээр ирсэн хувь заяаны туйл нь эх хүн болох ч байж магад. Энгэрээсээ сүү урсган, үрээ элгэндээ тэврэхдээ л эмэгтэй хүний жинхэнэ гоо үзэсгэлэнг өөрийн биедээ цогцлоож чаддаг болов уу" хэмээн ихэд уяран бичжээ.
Эх сурвалж http://www.info.mn