| |
ИНЕГ-аас дронуудыг бүртгэж эхэллээ
ИНЕГ-аас хувь хүн, албан байгууллагуудын эзэмшиж буй дронуудыг бүртгэж, хэрэглээг цэгцлэх ажлыг эхлүүллээ. Энэ оныг дуустал сайн дурын бүртгэл хийж, 2017 оноос эхлэн дрон бүртгэх ажиллагааг албажуулах юм байна. Хэрвээ бүртгэлгүй дроныг зөвшөөрөгдөөгүй бүс, хязгаарлалттай орон зайд нисгэх тохиолдолд хуулийн дагуу арга хэмжээ авах гэнэ. 2013 оноос эхлэн DJI компанийн үйлдвэрлэсэн Phantom загварын дронууд зах зээлд хүчээ авч, дэлхий даяар өргөн хэрэглэх болсон бөгөөд нислэгийн аюулгүй байдал, бусдад хохирол учруулах эрсдэл зэрэгтэй холбоотойгоор бүртгэлжүүлэх, нисэх газрыг хязгаарлах зэрэг арга хэмжээг энэ оноос авч эхэлсэн билээ. Харин одоо Монгол улсад дрон ашиглагчид ИНЕГ-т бүртгүүлж, зөвшөөрөгдсөн газарт нисэхээр болж байгаа аж.
Эх сурвалж:www.polit.mn