| |
Энэ өдрийн зурхай /2016.11.29/
Өнөөдөр аргын тооллын 2016 оны арваннэгдүгээр сарын 29. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн өвлийн тэргүүн шарагчин гахай сарын 30. Ангараг гараг. Онгоц одтой, долоон улаан мэнгэтэй хөхөгчин туулай өдөр.
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Сэрэхүй
Суудал: Огторгуй
Өдрийн наран 8 цаг 18 минутад мандан, 17 цаг 09 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр гэмтнийг шийтгэх, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Өдрийг та тэсч гарахад тун хэцүү байх болно. Үүнд та болон таны хамтрагч үүнд буруугүй гэдэгт итгэ. Олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулах эсвэл ямар нэгэн чухал бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ сурталчлах үед саад бэрхшээлтэй учирч болзошгүй тул бэлтгэлтэй байхыг анхааруулж байна.
ҮХЭР (4/20-5/20)
Чухал асуудал шийдэх, томоохон эд зүйл худалдах, худалдан авах, гэр бүл болоход ээлтэй өдөр. Өөрийн ажил хэргээ үр ашигтай зайлсхийхэд тусална. Хурц ухаан, гайхамшигтай хөгжсөн зөн билэг зорилгодоо хүрэхэд ту дөхөм болно.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Найдвар төрүүлсэн өдөр. Хэрэв та өөрийгөө авч байгаагаасаа илүү цалин авах чадвартай гэж үзэж байгаа бол одоо хөдлөх цаг нь болжээ. Таны асуудлыг шийдэж чадах эрх мэдэл бүхий хүнтэй уулзаж аятайхан ярилц. Дараагийн 2 долоо хоногт үргэлжлэх онц ач холбогдолтой амгалан тайван үеийг авчрах болно. Агаарт ноёлох нам гүм байдал бүтээлч сэтгэлгээг гадагшлуулах болно. Дүрслэх урлаг, хөнжим, эсвэл киноны салбарт ажилладаг хүмүүс уран бүтээлийн олз омогтой байх болно.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Идэвхтэй өдөр. Таны сайн сайхан байхад тань нөхөрлөл маш чухал. Өнөөдөр та түр ажлаа зогсоож хэдэн сайн найзтайгаа цагийг өнгөрүүлэх тухай бодож үзэх болно. Амьдрахын тулд ажил хийх хэрэгтэй тул, ажлын өдрүүдээрээ хэн нэгнийг хөндлөнгөөс оролцуулахгүй байх тал дээр анхаар. Хэрэв та байр түрээсэлдэг бол хангалттай их зайгүй байгаагаас, өөр өрөө рүү нүүх зэрэг шалтгаанаас болж та нарын харилцаанд асуудал үүсэж мэднэ. Хэрэв ийм бол дургүйцэл, бухимдал тань таныг илүү том, илүү тансаг орон сууц руу нүүлгэж болно.
АРСЛАН (7/23-8/22)
Тогтворгүй өдөр. Санаанд ороогүй зүйлийг хүлээн ав гэсэн уриан дор ажилла. Саад бэрхшээл учирч болзошгүй. Та хэдийн булшилж орхисон зарим төлөвлөгөөг сэргээх хүсэлд автах бололтой. Энэ нь таны өөдрөг сэтгэлийг сэргээнэ. Та эрч хүчээ алдан, завгүй ажлаа тасалдуулахгүйн тулд өөрт хэрэгтэй зүйлийг өдрийн дэглэмдээ оруул. Хэрвээ та өөрийн дуртай зүйлээ хийх юм бол ажлын үр бүтээл энэ бүхний хажуугаар нэмэгдэнэ.
ОХИН (8/23-9/22)
Шинэ төсөл нөлөөтэй ивээн тэтгэгч танд амжилт санхүүгийн аз авчрах магадлалтай. Хувь заяа таны өмнө жижиг бэрхшээлүүдээр саад тавих бөгөөд та түүн дээгүүр төвөггүйхэн харайн гарна. Нөхцөл байдал таны хүлээж байснаас өөрөөр эргэж болзошгүй. Холбоо харилцаагаа сэргээж, дэмий хоосон найдвар тээхээс сэргийл. Ажлын түншүүд урам хугалж магадгүй. Арилжаа наймаа хийх хэрэггүй, та өөрийн боломжоо зохих ёсоор үнэлэхгүй, бас зөв шийдвэр гаргаж чадахгүй байх. Таны төлөвлөгөө биелэхгүй байх магадлалтай.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Хүсэл зорилгоор дүүрэн өдөр. Дэвшилттэй өдөр айсуй. Гэхдээ биеийн тамир, тэнхээ сул байх тул та өөрийгөө хэт хүчлэх хэрэггүй. Ар талд ажиллагч хэн нэгэн таныг тусалж дэмжинэ. Та бусдад өгөөмөр бөгөөд энэрэнгүй хандах нь зөв. Зарим хүмүүнлэгийн ажилд гар бие оролцох нь сэтгэл санааны тааламжтай байдлыг авч ирнэ. Таны мэдрэмтгий чанар өндөр байх ба бүтээлч сэтгэлгээний ажлуудыг хийхэд таатай. Өглөөний цагаар бизнесээ өргөжүүлэн, хөрөнгө оруулалт хийхэд сайн. Энэ үдэш хадмуудаасаа хол бай.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Үймсэн өдөр. Таны ордонд тань төвөгтэй энерги нөлөөлсөөр байх болно. Бүтээлч байдал тань танд юмсыг бодитой байдлаар харуулах боломж олгоно. Гэртээ ямар нэгэн юм худалдаж авахдаа болгоомжтой байж, санхүүтэй холбоотой асуудлаасаа аль болох хол байж, нарийн ширийн зүйлсийг хоёр удаа шалгаж бай. Зээл, түрээсийн төлбөр, бусад өрийнхөө тухай бодохдоо бодит байдлаас хэт тасрахгүй тал дээр анхаар.
НУМ (11/22-12/21)
Бизнесийн өрсөлдөгчтэйгөө маш сайн өрсөлдөх хэрэгтэй, тиймээс үнэ цэнэтэй үйлчлүүлэгчдээ тусгай үйлчилгээ өгч үүнийгээ давуу тал болгон ашигла. Өөрийн чухал хүмүүсийнхээ ертөнцтэй гүнзгий танилцаж мэдэх нь танд маш чухал юм. Ялангуяа хэрвээ таны хайртай хүн тань сайн дурын байгууллагад ажилладаг бол та ч бас ажиллахыг лав хүсэх юм. Таны календарь тань төрөл бүрийн зүйлсээр үргэлж хурдан дүүрч байдаг тул гэрээс гадуурх чөлөөт цагийн үйл ажиллагаандаа сэтгэл хөдөлгөм оч нэмэхэд гэмгүй.
МАТАР (12/22-1/19)
Зоригжуулах өдөр. Өнөөдөр сансар огторгуй их завгүй байна. Төсөөлж байгаагүй зүйлс тань дээр ирж магадгүй тул та бодлоготой байж, уян зөөлөн хандах хэрэгтэй. Сонирхолтой өөрчлөлт таны,амьдралд гарч ирэх болно. Хэрэв та ганц бие, идэвхтэй хайртай хүнээ хайж байгаа бол та лав хэд хэдэн учралтай учрах болно. Хүчтэй, хяналттай харилцаандаа болгоомжтой байж, атаархал чинь гарч ирж бүгдийг баллахаас болгоомжил. Олон төрлийн авьяастай бүтээлч õîíèíûõîíû хүчтэй сонирхол нь эрчимжих болно
ХУМХ (1/20-2/18)
Урам зоригтой өдөр. Та ямар ч асуудлыг шийдвэрлэх авьяастай бөгөөд яг одоо ямар нэг зүйл болоход хариу арга хэмжээ авахад хамгийн тохиромжтой үе юм. Таны зорилго маш тодорхой бөгөөд энэ нь танд урт хугацааны төлөвлөгөө гаргахад тусална. Зүрх сэтгэлээ дагаж, шаргуу ажиллах хэрэгтэй. Хамтрагчдаа бүх ажлаа даатгах хэрэггүй тэд таныг яаж ч хөөдөж мэднэ. Аливаад хариуцлагатай байж, хурдан хийхийг хичээ. Хөрөнгө оруулалттай холбоотой мэдээлэл таны орлогыг өсгөх болно.
ЗАГАС (2/19-3/20)
Хүч чадал сэргэсэн өдөр. Сар одоо таны эрхэст байгаа тул та толгойгоо өндөрт өргөж явж болно. Та эрч хүч, сэтгэлийн тэнхээгээр цэнэглэгдэх болно. Танд өөрийгөө илэрхийлэд их хүч шаардахгүйгээс гадна зүрх сэтгэлээ юу юунаас ч эрхэмд тооцохыг зөвлөе. Та өнөөдөр хийхийг хүсдэг байсан мөртлөө хийж чаддаггүй байсан зугаатай зүйлээ яагаад хийж болохгүй гэж. Агаарын бөмбөлөг дээр суух юмуу найзуудыгаа дагуулаад явган аялал хийх нь зугаатай байх болно.