| |
Гишүүн асан Д.Бат-Эрдэнэ Хятадуудтай сүжрэхийн учир юу вэ
Хэдхэн хоногийн өмнө өндөрлөсөн Риогийн олимпийг дэргэдээс нь үзэж суусан УИХ-ын гишүүн асан Д.Бат-Эрдэнэ өнгөрсөн наадмаар урд хөршийнхөнтэй ийнхүү сүжирч байсан нь People-ийн дуранд өртжээ.
Баяр наадмаар монгол эр хүний жаягаар гэртээ ирсэн зочдоо дайлан, басхүү сонгуулийн гунигт түүхээ дурсан халамцан суусан "Ажнай”-нд урд нутгийн зочид саатаж, чамгүй яриа дэлгээд амжив.
Ирсэн зочид буцдаг жишгээр урд хөршийнхөн ч явах болоход эрхэм гишүүн асан гаргаж өгч, бүр тэврэлдэн уянгалаад авсан шүү.
Найрсаг л юм. Гэхдээ хэт уягалаг, элгэмсэг байсныг нуугаад яах вэ. Мөн түүний гэргий Ганцэцэгийн муухай ааштайг зарим сэтгүүлүүд онцлоод авсан. Үнэний ортой л юм билээ.
Нэгэнт олны өмнө амьдарч байгаагаас хойш ааш аягаа татан, орсон гарсанд ундтай цайтай байвал зүгээрсэн дээ.
mongolcoments