|
Видео

Шинэ мэдээ

“Тогтвортой хөдөө аж ахуй” төслийн II шатыг нэг сая еврогийн санхүүжилтээр хэрэгжүүлнэ

“Тогтвортой хөдөө аж ахуй” төслийн II шатыг нэг сая еврогийн санхүүжилтээр хэрэгжүүлнэ

Өнгөрсөн долоо хоногт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэд сайд Ж.Сауле Герман улсад айлчлах үеэрээ  Герман, Монголын яам хооронд  хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсан байна.

 
Энэ хүрээнд  Герман, Монголын хамтын ажиллагааны "Тогтвортой хөдөө аж ахуй” төслийн II шатыг нэг сая еврогийн  санхүүжилтээр Монголд хэрэгжүүлэхээр болжээ.
 
Дэд сайд Ж.Сауле Герман улсын малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх үйл ажиллагааны тогтолцоог судалж цаашид хамтарч ажиллах талаар холбогдох албаныхантай  уулзсан байна. Түүнчлэн тариалангийн даатгалын тухай хуулийг боловсруулахад мэргэжлийн зөвлөгөө авах чиглэлээр хамтарч ажиллахаар болжээ.
 
 Б.Заяа
 
Эх сурвалж: "Монцамэ” агентлаг 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler