| |
Энэ өдрийн зурхай /2016.11.25/
Өнөөдөр аргын тооллын 2016 оны арваннэгдүгээр сарын 25. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн өвлийн тэргүүн шарагчин гахай сарын 26. Сугар гараг. Тугчин одтой, хоёр хар мэнгэтэй, цагаагчин гахай өдөр.
Барилдлага: Үл тохирох
Шүтэн барилдлага: Мунхрахуй
Суудал: Хий
Өдрийн наран 8 цаг 14 минутад мандан, 17 цаг 12 минутад жаргана. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хараал, жатхыг буцаах, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн.
Газар ухах, худаг гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Сонор сэрэмжтэй байх өдөр. Та санхүү мөнгөндөө анхаарлаа хандуул. Өөрийгөө хаана зогсч буйгаа эргэцүүлэн бод. Асуудлаа найз нөхөдтэйгээ ярилц. Бусдыг загнах хэрэггүй. Буруутан болохоос зайлсхий. Асуудлыг шийдэх чухал арга бол хэрхэн яагаад гэх зүйлийг хэлэлцэн ирээдүйд дахин ийм байдалд орохгүйн тулд төлөвлөгөө гаргах юм. Та ингэснээрээ зорьсондоо хүрнэ. Энэ өдөр өнгөрсөн таагүй явдлаа дурсан эмзэглэнэ. Өөрийгөө уучлан март
ҮХЭР (4/20-5/20)
Чухал ажил хэрэг эхлэх, мэдээлэл ашиглахад таатай өдөр. Эрч хүчээ үр ашигтай хуваарилснаар нийгмийн байр сууриа дээшлүүлнэ. Өөрөөсөө доогуур зиндааны хүмүүстэй бага зэрэг ихэмсэг харьцах, өөрөөсөө дээгүүр байр суурьтай хүмүүстэй зэрэгцэхээр тэмүүлэх нь таны карьерт эерэг нөлөөлөх боловч хамт олон, танилууд тань янз бүрээр ойлгоно.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Гэгээлэг өдөр. Ажил мэргэжлийн тал дээр ба арилжааны асуудал дээр анхаарал татна. Ажил дээрээ биш байгаа мөртлөө зарим нь бизнес, ажлынхаа талаар хамаг бодол чинь төвлөрсөн байх болно. Олон нийтийн арга хэмжээ юм уу хандив цуглуулах үйл ажиллагаа өөрчлөлт, төлөвлөгөөгөө чангатгах, амжилттай байхын тулд зохион байгуулалтаа сайжруулахыг шаардах тул хамгийн сүүлийн мөчид засвар оруулахаасаа айх хэрэггүй. Үр бүтээлтэй ажиллагааг нэмэгдүүлэх ажлын байрны шинэ хэрэгслийг худалдан авах гэж байгаа бол авсан зүйлүүддээ сэтгэл дүүрэн байх болно.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Эерэг өдөр. Өнөөдөр бүх зүйл мөнгө, эд хөрөнгө, хувийн үнэт зүйлсийн тухай байх болно. Чухал мэдээ ирэх бөгөөд энэ нь шинэ сонголт хэрэг боллоо гэсэн дохио байх болно. Зөв сонголт амьдралд чинь эерэг өөрчлөлтүүдийг авчрах болно. Хэрэв яриа болгоомжтой хянуур, бол бүтээлч үр дүн гарна. Хэрэв та ямар нэг амлалт өгөх юм бол түүнийгээ ёсчлон биелүүлэх ёстойгоо битгий мартаарай.
АРСЛАН (7/23-8/22)
Та өөрийн хуучин бүхнээ халах нь үр дүнтэй. Cap таны ордонд байрлаж, сэтгэл санааг тань удирдана. Харьцаа холбоо бол энэ өдрийн түлхүүр юм. Та бусдад өөрийн талаар мэдээ дамжуулах нь сайн зүйлд хүргэх магадлалтай. Таны оюуны чадавхи өндөр байж, хэд хэдэн гайхалтай санааг сэднэ. Гэвч та туйлын болгоомжтой ханд, учир нь алдаа тань их мөнгөөр хэмжигдэж болзошгүй. Үгүй юмаа гэхэд цаг, хүч хөдөлмөрөөр тань хэмжигдэхийг сана.
ОХИН (8/23-9/22)
Та түгшүүрийг мэдэрч байвал удирдлагадаа энэ ажлыг гүйцэтгэж чадна гэж бүү зөвшөөрөөрэй. Энэ нь магадгүй, хэн нэгний урхи байж магадгүй. Өдрийн хагаст од гарагийн нөлөөгөөр зугаа цэнгэл аялал тань сунгагдан үргэлжилнэ. Хэдийгээр та хичнээн их хүссэн ч энэ өдөр салж гэрлэлтээ цуцлуулахад таагүй өдөр. Хайрттайгаа хамт ажиллахыг хичээгээрэй.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Шалгууртай өдөр. Өнөөдөр хувь хүний өсөлт дэвшилтэд ахиц гарна. Та албан хаагч, хувиараа бизнес эрхлэгч байхаас үл хамааран бусадтай харьцаа холбоо тогтоох нь тааламжтай. Ингэснээр танилын хүрээ тэлж, ашигтай үйлчлүүлэгч, шинэ саналыг олж авч чадна. Гэвч энэ өдөр та хэн нэгэнд хууртагдаж болзошгүй тул баяжуулна гэсэн амлалт, хийсвэр ажилд оролцохоос сэргийл. Өдрийн туршид тайван, цэгцтэй байхыг хичээ. Бусад хүмүүс таны үзэл бодлыг сорин, шүүмжлэхэд сэтгэл хөдлөлөө барьж чадахгүй байх талтай. Та өнөөдөр хэт мэдрэг байна.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Од эрхэс танд чухам өнөөдөр л амжиж шинээр ажил үйл эхлэх эсвэл ажил хэргийн чухал гэрээ хэлэлцээрээ хийхийг зөвлөж байна. Эдгээр нь маш амжилттай болох бөгөөд өндөр үр дүн авч ирэх болно гэдгийг танд амлаж байна. Түүнчлэн эсрэг хүйсний хүмүүстэй хамтран ажиллахад илүү үр өгөөжтэй байх магадлалтай. Гэхдээ ажлын эцсийн үр дүн таны түншийн сэтгэл санааны байдал болон хамтран ажиллаж байгаадаа хэр сэтгэл хангалуун байгаагаас шалтгаалах болно гэдгийг сана. Мөн таныг хувь заяаны эргэлт эсвэл гэнэтийн зүйл хүлээж байна.
НУМ (11/22-12/21)
Номын болон бичгийн ажил хийдэг хүмүүсийг таатай байдал хүлээж байна. Учир нь таны санаандгүй хэлсэн зүйл хүний сэтгэлийн мухарт очиж тэд ухаарлыг олж авсан байна. Таны дур хүсэл хамгийн идэвхитэй байж таны дур булаам идэвхтэй байдал тань буурах болно. Дотны хүний гомдол дээд цэгтээ хүрч хэрүүл маргаан гарна. Үдэш хойш хүрээлэн буй хүмүүсийн харьцаа хэвэндээ орох болно. Таны хажууд байгаа хэн нэгэн таны хайр халамж, энхрийллийг санаж, далдын ямар нэгэн увдисаар далласаар байна.
МАТАР (12/22-1/19)
Асуудалтай өдөр. Зөвхөн өөрийн нүдний өмнө байгаа зүйлийг харахаа больж асуудлыг илүү өргөн олон талаас нь харахыг хичээ. Ингэж жижиг гэлтгүй бүхий л асуудлуудыг сайтар анхаарч харж чадвал та нөхцөл байдлыг зөв үнэлэх аргаа олно. Та өөрийн олж авсан зүйлийг дахин нэг анхаарвал та ямар хол явснаа анзаарах болно. Гэхдээ юуг дутуу хийсэн гэдгээ бодож хамаг цагаа өнгөрөөх хэрэггүй.
ХУМХ (1/20-2/18)
Бүтээлч бөгөөд эрэл хайгуул хийх өдөр. Тухайлбал загвар жолоо зохиол уран сэтгэмж гэх мэт. Эрч хүчээр дүүрэн байдал чинь бүтээлч хандлагыг бүрдүүлнэ. Мөн хайрын тухай роман унш. Эсвэл хүндэтгэж явдаг хэн нэгэнтэйгээ уулзах романтик хөгжим, жүжиг үзэх зэргээр гайхалтай амарч болно. Энэ нь шинэ 7 хоногийг үр дүнтэй угтах үндэс болно. Гүн ухаан сонирхогчдын уулзалт янзтай байх ба биеэ тоосон байдлаа дарж л чадвал, хэлэлцүүлэг маргаан их нөхөрсөг, хөгжилтэй байна.
ЗАГАС (2/19-3/20)
Од эрхэс таныг аялал зугаалганд явах баярт мөрөөдлөөр хөглөж байна. Сонирхолтой ашигтай уулзалтууд, утасны чухал ярианууд танд ямар нэгэн шинэ санаа өгч болзошгүй. Найз нөхөдтэйгөө уулзалдах өвлийн сайхан амралт зэрэг нь таны ирээдүйн амжилтын баталгаа болно. Хайртай хосууд бие биендээ эелдэг зөөлөн үгээр хандаж, ялих шалихгүй зүйлээр хэн хэнийгээ гомдоохгүй байвал зохилтой. Одод та хоёрт эрч хүч хайрлахдаа харамгүй байх болно.