|
Видео

Шинэ мэдээ

“Бүс нутгийн тогтвортой хөгжил” салбар хуралдаан боллоо

Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо, Ерөнхий сайдын ажлын алба, Байгаль Орчин аялал жуулчлалын яам, Сангийн яам, түнш байгууллагуудтай хамтран "Тогтвортой хөгжил 2030: Төлөвлөлтөөс хэрэгжилтэд” үндэсний чуулганыг зохион байгуулж байна.

Энэхүү чуулганы хүрээнд өнөөдөр "Бүс нутгийн тогтвортой хөгжил” салбар хуралдаан зохион байгуулагдлаа.

Энэхүү салбар хуралдаан нь бүс нутгийн хэрэгцээ шаардлага, сорилт, хэтийн зорилтыг хэрэгжүүлэхэд түлхүү анхаарах юм.

Монгол улс тогтвортой, хүртээмжтэй эдийн засгийн хөгжилд шилжихэд чиглэсэн бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлж ногоон хөгжилд манлайлал үзүүлж буй аймгуудын туршлага, аргазүй, хэтийн зорилго, үйл ажиллагааг хуваалцах, хэлэлцэх зорилготой тус  салбар хуралдаанд БОАЖ Яам,  аймгуудын засаг дарга нар, Даян Дэлхийн ногоон хөгжлийн байгууллагын төлөөлөгчид, тогтвортой хөгжлийн боловсрол төслийн ажилтнууд, олон нийт иргэдийн төлөөллүүд оролцлоо.

Хуралдааны үр дүнд тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах орон нутгийн санаачилга, идэвхи оролцоо нэмэгдэнэ.

Хуралдаанаар ногоон хөгжлийн манлайлал, аймаг сумын хөгжлийн төлөвлөгөө, хэрэгжилтийн бодлого, бүс нутгийн хөгжлийн туршлага, орон нутгийн ногоон хөгжлийн үйл аажиллагаа, мэдээлэл сурталчилгаа, олон нийтийн оролцоо зэрэг асуудлаар хэлэлцүүлэг хийн ярилцаж дараагийн алхам, үйл ажиллагаагаа тодорхойллоо.

“Бүс нутгийн тогтвортой хөгжил” салбар хуралдаан боллоо
“Бүс нутгийн тогтвортой хөгжил” салбар хуралдаан боллоо
“Бүс нутгийн тогтвортой хөгжил” салбар хуралдаан боллоо
“Бүс нутгийн тогтвортой хөгжил” салбар хуралдаан боллоо
“Бүс нутгийн тогтвортой хөгжил” салбар хуралдаан боллоо
“Бүс нутгийн тогтвортой хөгжил” салбар хуралдаан боллоо
“Бүс нутгийн тогтвортой хөгжил” салбар хуралдаан боллоо

 


 


 


 


 


 


 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler