|
Видео

Шинэ мэдээ

Адууг амьдаар нь экспортлохыг түр хугацаагаар хоригложээ

 Адууг амьдаар нь экспортлохыг түр хугацаагаар хоригложээ
Адууг амьдаар нь экспортлохыг түр хугацаагаар хоригложээ
Адууг амьдаар нь экспортлохыг түр хугацаагаар хоригложээ
Адууг амьдаар нь экспортлохыг түр хугацаагаар буюу ирэх оны хавар хүртэл зогсоожээ. ХХААХҮ-ийн сайд Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт санал хүргүүлсний дагуу уг шийдвэрийг гаргасан байна. Үүнээс өмнө тус яамныхан Бичигтийн боомтод очиж, мах экспортолж буй үйл ажиллагаатай танилцахад нөхцөл байдал нь шаардлага хангаагүй тул зогсоох хүсэлтийг МХЕГ-т уламжилжээ.
 
Адууг амьдаар нь гаргахын тулд олон хоног хоолгүй туудаг бөгөөд хүйтний улиралд нүд нь хөлдөх, турж эцэх тохиолдол гардаг байна. Түүнчлэн нутагтаа хоргодсон адууг кранаар түлхэж гаргах гэх мэт нүд хальтрам үзэгдэл олон гардаг гэнэ. Тиймээс ХХААХҮ-ийн сайд МХЕГ-тай зөвшилцөж дээрх шийдвэрт хүрчээ. Дашрамд дурдахад, нас гvйцсэн монгол адуу 360-380 кг жинтэй боловч тарга тэвээрэг сайтай үедээ 400 гаруй кг жин татдаг бөгөөд илчлэг чанар 2886-3000 ккал, адууны өөх нь ханаагvй тосны хvчлээр бaялаг, цусны даралт ихсэх, цусны хана хатуурах зэрэг өвчний эсрэг үйлчилгээтэй аж. 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler