|
Видео

Шинэ мэдээ

Сүхбаатар дүүргийн Ардчилсан намд ЦУС ОЙРТОЛТ нүүрлэжээ


 

Сүхбаатар дүүргийн хөгжил гацаанд ороод удаж байна. Ардчилсан нам эрх барьсан 4 жилд хөгжил дэвшлээрээ бусад дүүргүүдээсээ хоцрогдож байрандаа бахь байдгаараа үлдсэн гэдэг.

Саяын орон нутгийн сонгуулиар Сүхбаатар дүүрэгт өнөөх Ардчилсан намын хэд маань сайндаа биш дүүргийн МАН-ханы мууд ялалт байгуулж засгаа авав. Учир нь тус дүүргийн МАН-ынхан хоорондоо таарамжгүй дарга лидер нь хэт олдоод доодос нь талцаад өөр хоорондоо чимээгүй тулалдсаар бүдрээд уначихсан.

Ингээд "муу хүний заяа завагт” гэдэг болсон СБД-ийн Ардчилсан намынхан санаандгүй ялалтандаа бардаж ВАНТ УЛС болох замдаа оров. Тэд Баянгол дүүргийг өөрийн вант улсаа болгосон гэгддэг С.Эрдэнэ ахаасаа туршлага судалж зам мөрийг нь мөрдлөг болгохоор шийдсэн бололтой.

Өдгөө Сүхбаатар дүүргийн Ардчилсан намд ЦУС ОЙРТОЛТ нүүрлэж ураг төрлийн холбоогоор л ажил алба, албан тушаал явагдаж төрийн ажил гацаж, түмний амьдрал доройтож, намын нэр хүнд унасаар байна.

Ингээд та бүхэнд Сүхбаатар дүүргийн Ардчилсан намийнханы ураг төрлийн сүлжээнээс цухас дурдсу:

 

1. Сүхбаатар дүүргийн Засаг даргаар сонгогдсон Х. Болормаа Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын дарга Д. Баттулгын дүү Д. Дашцэрэнгийн эхнэр

2. Дүү Д. Дашцэрэн нь СБД намын хорооны гишүүн

3. Д. Баттулгын эхнэр Ариунаа нь СБД намын хорооны гишүүн, СБД ардчилсан намын хэрэг эрхлэх газрын дарга

4. Сүхбаатар дүүргийн засаг дарга асан Д. Бадарсангийн дүү Д. Энхтөр нь СБД-ийн намын хорооны гишүүн ба одоо засаг даргын орлогчид зүтгэж байгаа

5. Сүхбаатар дүүргийн ардчилсан намын дэд дарга Э. Ганболдын төрсөн дүү нь одоогийн СБД иргэдийн хурлын дарга Э.Ганбат ...

 

Хэн бүхэнд илхэн энэ хэдэн жишээг л дурдахад СБД-ийн Ардчилсан нам, Засаг даргын тамгын газар, ИТХ-ыг Д.Баттулга, Д. Бадарсан, Э. Ганболдын гэр бүлийнхэн, ураг төрлүүд, гэр бүл нь эзэгнэн суух аж. Үүнээс цааших холын төрөл, хадам бэр, хүргэн худ, ангийн анд, ах дүүсийн жич гучийг дурдвал би ТААШГҮЙ...

Сүхбаатар дүүргийн Ардчилсан намд ЦУС ОЙРТОЛТ нүүрлэжээ

Ардчилсан намын шинэчлэл яригдаж буй энэ үед энэ мэт Намын бодлого, эв нэгдэл, дүрэм журам, бодлого, үнэт зүйлийг уландаа гишгэж ГЭР БҮЛ-ийн явцуу эрх ашиг, хонжоо болгосон этгээдүүдийг цэвэрлэн зайлуулах ажлаас эхлэвээс нэн зүйтэй санагдана.

Сүхбаатар дүүргийн хөгжлийг хойш татаж МУУХАЙ ХАРАГДУУЛЖ байгаа ДАРГА НАРЫН ЦУС ОЙРТОЛТТОЙ тэмцэх цаг болжээ...

 

/ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ/

СБД-ийн иргэн, АН-ын гишүүн Б.Бат


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler