Улаанбаатар хотын цагдаагийн газрын түүхт 90 жилийн ой тохиож байна.
Ойг тохиолдуулан өнөөдөр гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан 41 алба хаагчийг Хууль зүй, дотоод хэргийн хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын шагналаар шагнаж урамшуулжээ. Үүнд:
- Хууль зүй, дотоод хэргийн хэргийн яамны "Хүндэт жуух” бичгээр 1 алба хаагч
- Цагдаагийн Ерөнхий газрын "Цагдаагийн гавьяа” тэмдгээр 6 алба хаагч
- Цагдаагийн Ерөнхий газрын "Хүндэт жуух” бичгээр 3 алба хаагч
- Цагдаагийн ерөнхий газрын "Баярын бичиг”-ээр 6 алба хаагч
- НИТХ-ын "Хүндэт тэмдэг”-ээр 9 алба хаагч
- НИТХ-ын "Хүндэт өргөмжлөл”-өөр 6 алба хаагч
- НИТХ-ын "Хүндэт үнэмлэх”-ээр 10 алба хаагч шагнагдсан байна.
Б.Орхон