|
Видео

Шинэ мэдээ

Монголд ажилладаг орос эр гурван настай хүүгийн амийг аварчээ

Монголд ажилладаг орос эр гурван настай хүүгийн амийг аварчээ

 

Монголд ажиллаж амьдардаг ОХУ-ын иргэн Петр Диндиенко Ховд голд живж байсан гурван настай хүүгийн амийг аварчээ. Түүнийг эл үйлсийнх нь төлөө Онцгой байдлын ерөнхий газраас "Бусдын амь насыг аврахад зүтгэл гаргасны төлөө” медалиар шагнасан байна.

 

Эл явдал өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд Орос эр Ховд голыг гатлахаар гүехэн устай татам хайж явжээ. Ингээд нэг газар олж голыг хөндлөн гарсан байна. Түүнийг харсан нутгийн нэгэн залуу гурван настай хүүгийнхээ хамт араас нь гол гатлахаар орсон аж. Гэтэл золгүй явдал болж, эцэг хүү хоёул живжээ. Тухайн үед гол хүмүүс живж байгааг мэдсэн П.Диндиенко тэр даруй гол руу буцан орж гурван настай хүүг эрэг дээр гаргаж чадсан гэнэ. Харамсалтай нь энэ хооронд эцэг нь живж амиа алджээ. Голын татамны доохнотой 6 метр гүн цүнхээл байж таарсан нь золгүй явдал гаргахад хүргэсэн байна. Гэсэн ч зориг самбаа гарган гурван настай хүүгийн амийг аварсан орос эрийг Онцгой байдлын алба зүй ёсоор үнэлж, зохих хүндэтгэлийг үзүүлжээ.  

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler