| |
Энэ өдрийн зурхай /2016.11.15/
Өнөөдөр аргын тооллын 2016 оны арваннэг дүгээр сарын 15. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн өвлийн тэргүүн шарагчин гахай сарын 16. Ангараг гараг. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, гурван хөх мэнгэтэй, цагаагчин үхэр өдөр.
Барилдлага: Арвидах
Шүтэн барилдлага: Төрөхүй
Суудал: Уул
Өдрийн наран 8 цаг 05 минутад мандан, 17 цаг 19 минутад жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, лус тахих, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Өнөөдөр ирээдүйд бүтээн байгуулах ажлынхаа эхлэл суурийг тавихад таатай байна. Энэ нь ихэнхдээ эмэгтэйчүүдэд хамааралтай бөгөөд эрэгтэйчүүд залхуурахгүй байж өөрт оногдсон ажлаа тайван хий. Таны аура сул, дотоод сэтгэл санаа гутрангуй байна. Ажил руугаа уймраа байдалтай явах болно. Энэ өдөр гэрээ хэлэлцээр, худалдан авалт, харилцаандаа тайлбар хийхэд таагүй байна. Эрүүл мэнддээ онцгой анхаар.
ҮХЭР (4/20-5/20)
Хэсэг хугацаанд гэр зуурын санал зөрөлдөөн үргэлжлэх бололтой. Гэхдээ өнөөдөр та эв эе, эв найрамдалтай байхад найдаж болно. Энэ нь таны ойр дотны бөгөөд хайртай хүмүүсийг чинь зөөлрүүлж байгаа хайрын хүчтэй мэдрэмжтэй холбоотой. Нэмэлт үүрэг даалгаврыг гүйцэтгэх гэж гүйх нь бусдын төлөө хийж байгаа ч ядаргаатай бөгөөд төвөгтэй байх болно. Гэхдээ хэрэг болсон үед нь бусдад туслаж чадаж байгаадаа та сэтэл ханамжтай, баяртай байх болно. Хэрэв хэн нэг нь тусламж дэмжлэг хүсвэл та дуртайгаар зөвшөөрөх хэрэгтэй.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Ажил хэргийн үүрэг даалгавар авч түүний төлөө бодлого боловсруулах хэрэгтэй. Үүнийг амжилттай хэрэгжүүлж чадваас ололт амжилтаар дүүрэн байна. Өөрийн авьяас билгээ мэргэжлийн хүрээнд бүрэн дүүрэн ашиглах боломж нээгдэнэ. Өмнө нь хүнд хэцүү санагдаж байсан зүйлээ өнөөдөр амархан амжуулж чадна. Энэ ордны эмэгтэйчүүд төрийн байгууллагад хандах, дарга удирдлагадаа ахуйн асуудлаар санал хүсэлт тавихад тохиромжтой. Зөнтэй зүүдлэх тул биелнэ гэж хүлээ.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Аливаад идэвхитэй уур амьсгал тааламжтай өдөр. Хурал цуглаанд илтгэл тавих, олон цугласан газар өөрийгөө нээхэд нэн тохиромжтой байна. Харин шинэ хувцас худалдан авах, үйл хийх зэрэгт муу тул эдгээр үйлдийг тэвчих хэрэгтэй. Ямар нэгэн зүйлд найдалгүйгээр бодит байдалтай шууд эвлэр. Янаг амрагийн харилцаанд нааштай өөрчлөлт гарах төлөвтэй.
АРСЛАН (7/23-8/22)
Аливаа мэдээллийг хүлээн авахад сайн өдөр. Тэдгээрийг зөвхөн хүлээн зогсохгүй, тэдгээрийн үндсэн дээр амьдралын тухай, сайн муугийн тухай ойлголтоо гүнзгийрүүлнэ. Тухайн тохиолдолд сургуулийн эсвэл лам багшийн хань алдар нэрээс илүү тэдний хувийн зан чанарууд таны анхаарлыг татах ёстой. Хэн нэгэнтэй бүү маргалд мөн найз нөхөдтэйгээ уулзах хэрэггүй гэж зөвлөж байна. Өөрийгөө тусгаарлах гэж бүү оролд, харин нуугд. Ингэснээрээ олон таагүй зүйлээс хол байж чадна. Дурын бүх харьцаандаа болгоомжтой ханд. Өдрийн хоёр дахь хагаст гэртээ үр хүүхэд гэр бүлтэйгээ бай.
ОХИН (8/23-9/22)
Түгшүүртэй өдөр. Сургууль, эмнэлэг, шорон гэх мэт зүйлтэй холбоотой асуудлууд үүснэ. Та болон таны ханийн эрүүл мэнд хөндөгдөнө. Тиймээс аливаа шинж тэмдгийн асуудалд хянамгай байж хүндрэхээс сэргийл. Энэ өдөр та амар тайван байх нь чухал. Тиймээс таагүй бодлыг өөрөөсөө зайлуул. Магадгүй хамтран ажиллагч болон таны хооронд байсан далд бухимдал гэнэт дэлбэрч болзошгүй.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Гаригуудын тогтворгүй нөлөөллөөс болгоомжил. Ажлаа орхин ажил хэргийн холбоо тогтооход анхаар. Өнөөдөр та бүх чухал ажлаа хойш тавьж, биеийн хүчний ажил хийхгүй байх хэрэгтэй. Амиа бодож, бусдыг үзэл бодлыг хүндэтгэхгүй байх нь хамтран ажиллагсдын дургүйцлийг хүргэж, үл ойлголцол үүсгэнэ. Өөр хүмүүсийн нөлөөллөөс гарна. Шүүх ажиллагаанд оролцож, шийдвэр таны эсрэг эргэж болзошгүй байна.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Бие даасан өдөр. Энэ ордныхон өөрсдөдөө найдахыг сурна. Ямар ч асуудал гарсан ямар арга хэмжээ авахаа мэдэж байгаа. Шаргуу ажиллаж байгаа боловч хангалттай ашиг олохгүй байгаа юм шиг санагдаж магадгүй. Урагш ахих, ажлаа дуусгахад тань ямар нэгэн юм саад болоод байвал энэ нь амрах хэрэгтэйг харуулж байна. Өнөөдөр хэт орой ажлаасаа гарах хэрэггүй. Харин гэртээ харьж гэрийнхээ тухтай байдалд сэтгэл хангалуун байхыг боломжийг бүү алд. Олон нийттэй харилцах чадвараа нэмэгдүүлэх боломж гарч зөв чиглэлд таныг зална.
НУМ (11/22-12/21)
Ач холбогдолтой өдөр. Таны өнгөрсөн хичээл зүтгэлээ шагнуулах, санхүүгийн ашгаа нэмэгдүүлэхэд найдах хэрэгтэй. Од эрхэсийн нөлөөгөөр та аюулгүй, тогтвортой байж өөрийгөө эрхлүүлэх, тав тухтай байлгах олон зүйлийг худалдаж авч цуглуул. Мөнгөнд үрэлгэн байх, зээл рүү хөтлөгдөхөөсөө болгоомжлох хэрэгтэй.
МАТАР (12/22-1/19)
Эмзэг өдөр. Аливаад тайван байж, эрүүл мэнддээ анхаарал тавь. Та сайхан зүүд зүүдлэх бөгөөд хэрвээ зүүдээ сайн манаж чадвал өөрийгөө ойлгоход туслах зарим нэг дохиог хүлээн авах болно. Таны амьдрал өнөөдөр нууцлагдмал үйл явдлаар дүүрэн байх бололтой. Таны хамтрагчийн удаан хугацааны турш хийж байсан ажил үр дүнгээ өгснөөр тэдний талаарх таны төсөөлөл өөрчлөгдөж, тэднийг үнэлж эхлэх болно. Бизнесийн яриа хэлэлцээ, томоохон гэрээ байгуулах зэрэг ажлаа түр хойшлуулах хэрэгтэй. Бусдын эсэргүүцэл таны хийж буй ажилд сөргөөр нөлөөлөх бөгөөд бусад хүмүүст таны гаргасан санаачлагыг ойлгох хугацаа өгөхийг хичээ.
ХУМХ (1/20-2/18)
Ариутгалын өдөр. Од эрхэсийн нөлөө таны гэр бүлийн амьдралыг сайжруулаад зогсохгүй таныг дотроосоо оюунаа цэнэглэж эхлэхийг зөвлөе. Энэ нарийн эргэлт дээр амжаад өөрийн сурч мэдсэн зүйлээ бодит амьдрал дээр хэрэгжүүлээд үзээрэй. Та өөрийн мэдрэмж, хэрэгцээ шаардлага, хүсэл мөрөөдөлдөө бүтээлч хандах цаг хэдийн иржээ. Сайтар бодож тунгаах нь үүнд хамгийн чухал. Ирээдүйдээ зориулж, томоохон хэмжээний төлөвлөгөөг гарга.
ЗАГАС (2/19-3/20)
Мөрөөдөмтгий өдөр удаанаар эхэлнэ. Таны өнгөрсөн шархыг сэдрээж мэдэх тул сэтгэлийн хөдлөлөөр аливаад хандана гэдэг тийм их сайн зүйл биш юм. Хэсэг хугацаа өнгөрөхөд та мартаж хэвийн байдалдаа эргээд орох учир санаа зоволтгүй. Ирсэн хайрын зурваст хэт их хөөрцөглөх хэрэггүй. Бичсэн хүн нь хэн гэдгийг мэдэх хүртэл сэрэмжтэй байхад илүүдэхгүй. Өсвөр насныханд илүү их анхаарал хэрэгтэй. Олон нийтийн ажил зохион байгуулаарай.