| |
Видео
Шинэ мэдээ
Би өнөөдөр юу ч хийсэнгүй...
Нөхөр нь гэртээ иртэл гурван хүүхэд нь хашаандаа, унтлагын хувцастайгаа шавар дотор тоглож байлаа. Энд тэндгүй хог хөглөрч, эхнэрийн машины хаалга онгорхой, гэрийнх нь хаалга үүд ч бүгд онгорхой. Нохой нь харагдахгүй. Хаалгаар ортол бүр ч их бужигнаан. Гэрэл асаалттай, хаалганы дэргэд нэг хөнжил хэвтэж байв. Зочны өрөөнд телевизор асаалттай, дуу нь хамгийн чанга дээрээ. Угаалтуурт дүүрэн халтар хоолны сав суулга, аяга таваг. Өглөөний цайны үлдэгдэл ширээн дээр, хөргөгчний хаалга онгорхой. Нохойны хоол шалаар нэг, ширээн дор хагархай шил, үүдэнд овоолсон элс.
Нөхөр нь эхнэрээ хайн шатаар дээшээ гүйхдээ хөглөрсөн тоглоомууд, асгарсан хувцаснуудыг зайчлан алхаж гарлаа. Ямар нэг зүйл тохиолдсон байх вий гэж тэр айж байлаа. Ванны өрөөнөөс ус халин шалан дээгүүр асгарчээ. Тэнд алчуурууд газраар, саван хөөс энд тэндгүй асгарч дүүрэн тоглоом тараан хаясан байлаа. 00-ын цаасыг хөвж тараагаад, шүдний оог шал ханан дээгүүр түрхжээ. Тэр унтлагын өрөө рүү яарав.
Гэтэл тэнд эхнэр нь орондоо ном уншин хэвтэж байлаа. Нөхрийгөө орж ирэхийг хараад инээмсэглэв. Тэгээд нөхрийнхөө өдрийг ямар өнгөрсөн тухай асуув. Нөхөр нь тун дургүйлхсэн царайтайгаар "Энд юу болоо вэ?” гэж асуужээ. Эхнэр нь дахин инээмсэглээд
- Чи өдөр бүр л ажлаасаа ирэхдээ надаас өнөөдөр юу хийсэн бэ гэж асуудаг.
- Тэгээд?
- Харин тэгээд би өнөөдөр юу ч хийсэнгүй.
Эх сурвалж: Ш.Батзориг
https://www.facebook.com/batzorig.sh.9?fref=ts