|
Видео

Шинэ мэдээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ХУГАЦАА НЬ ДУУССАН БЭЛЭН ГОЙМОН БОРЛУУЛЖ БАЙЖЭЭ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ХУГАЦАА НЬ ДУУССАН БЭЛЭН ГОЙМОН БОРЛУУЛЖ БАЙЖЭЭ

 

Хугацаа нь дууссан "Биг ланч” бэлэн гоймон дээр хуурамч хугацаа бичиж худалдаалжээ.
 
Тодруулбал, ОХУ-д үйлдвэрлэгдсэн "Биг ланч” нэртэй, аягатай бэлэн гоймонгийн хадгалах хугацааг будаг шингэлэгч бодисоор хусаж арилгаад, дээр нь өөр стикер нааж, савны ёроол хэсэгт хуурамч он сар тавьж худалдан борлуулж байсан зөрчлийг Мэргэжлийн хяналтын байгууллагаас илрүүлсэн байна.

 Тухайн зөрчилтэй холбогдуулан зөрчил гаргасан ААН-д 5 сая 760 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ тооцсон аж. Мөн Аж Үйлдвэрийн сайдын тушаалаар батлагдсан татан авалтын журмын дагуу 584 ширхэг гоймонг зах зээлээс татаж, нийт агуулахад байсан 2,292 ширхэг гоймонг хурааж, улсын байцаагчийн актаар устгах комисст шилжүүлэн өгчээ.Одоогоор тухайн гоймонг идсэн хүний биед ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлсэн тохиолдол бүртгэгдээгүй байгаа бөгөөд зөрчил илрээгүй ижил нэрийн гоймонгууд зах зээл дээр борлуулагдсан хэвээр байгаа гэв.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler